Хайх

BURO. маск уншигчдын хүсэлтээр цөөн тоогоор дахин худалдаанд гарлаа

BURO. маск уншигчдын хүсэлтээр цөөн тоогоор дахин худалдаанд гарлаа

Good Price дэлгүүрийн салбаруудаар

Text: Buro.Mongolia


Коронавирус гэх зүйлтэй нүүр тулснаас хойших сүүлийн нэг жилийн хугацаанд бид маскыг яг л цамц эсвэл өмд шиг өдөр бүр, гэрээсээ гарах бүртээ хэрэглэж байна. Ийм ч учраас BURO. уншигчдадаа зориулан өдөр тутмын хувцаслалттай нь зохицох минимал дизайнтай, мөн байгаль орчинд хог хаягдал болохгүй дахин хэрэглэгдэх эко шийдэлтэй, арьсыг нь цочроон маскне үүсгэхгүй зөөлөн материалтай маскыг худалдаанд гаргасан билээ. "BURO. Mask" маш богино хугацаанд худалдаалагдаж дууссан тул бид уншигчдынхаа хүсэлтийн дагуу дахин нэг удаа цөөн тооны маскыг худалдаалж эхэллээ.

BURO. маск уншигчдын хүсэлтээр цөөн тоогоор дахин худалдаанд гарлаа (фото 1)

Энэ удаад бид хар, beige, шүрэн улаан гэх гурван өнгөний сонголттой маскыг Good Price дэлгүүрийн Шангри-Ла, Хүүхдийн 100 болон Зайсан Скуэр салбаруудаар нэг ширхгийн 12,000₮-р худалдаалж байна. Энэ нь "BURO. Mask"-н хамгийн сүүлийн багц тул амжиж аваарай.

Анхааруулж хэлэхэд, ДЭМБ-аас гаргасан удирдамжийн дагуу коронавирусийн халдвар авсан өвчтөнийг асардаг эмч нар, эсвэл өвчтөнтэй ойр байдаг хүмүүс эмнэлгийн зориулалттай мэс заслын маск зүүх шаардлагатай билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх