Cartier болон Messika брэнд албан ёсоор Монголд
Бугуйн цаг үйлдвэрлэл, үнэт эдлэлийн салбарт хамгийн олон жил өөрсдийн нэрийг цуурайтуулсан Cartier брэнд Улаанбаатар хотод нээлтээ хийх тухай мэдээлэл сүүлийн үед олны анхаарлыг татаж байсан билээ. Тэгвэл өнгөрөгч пүрэв гарагт буюу арванхоёрдугаар сарын 11-ний өдөр тус дэлгүүр албан ёсоор үүд хаалгаа нээлээ.
Монголд албан ёсны эрхтэйгээр Cartier-г оруулж ирж буй түнш байгууллага болох Мастер Тайм ХХК үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхээ зарлаж, ийнхүү үнэт эдлэлийн орчин үеийн бэлгэ тэмдэг болсон Messika брэндийг албан ёсоор Монголын зах зээлд нэвтрүүлж байгаагаа ч мөн зарлалаа. Чингээд тус өдөр дан ганц Cartier дэлгүүрийн нээлтээр зогсохгүй Messika үнэт эдлэлийн дэлгүүр ч мөн давхар үүд хаалгаа нээж Монгол хэрэглэгчидтэйгээ учран золголоо.

Бугуйн цаг, үнэт эдлэлийн ертөнцөд үнэмлэхүй байр суурийг эзэлдэг Cartier нь зуун дамнасан түүхтэй билээ. Тэртээх 1847 онд Францын Парис хотод үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн эдүгээ 170 гаруй жилийн турш Cartier уран хийц, хэлбэр, хэмжээ хийгээд орчин үеийн болон сонгодог хэв маягийг хамтад нь уялдуулж, цаг хугацааны хувьсалд загвараа үл алдах бүтээлүүдийг туурвисаар ирсэн. Зуун дамнах хугацаанд тус брэндийн бугуйн цагны хэлбэр, цаг заах механизм, металл сонголт улам бүр нарийсаж, инженерийн шийдэл болгон нь төгөлдөржсөөр иржээ. Үүнтэй зэрэгцэн Cartier нь өндөр чанарын хатуу стандарт баримталдаг төдийгүй гар урлалын нарийн ажиллагаа, найдвартай байдлыг хэзээ ч алдалгүйгээр хадгалж ирсэн нь брэндийн нэр хүндийн гол тулгуур гэж тайлбарлах нь зүйтэй.


Эцэстээ Cartier-ийн бугуйн цагийг зүгээр нэг цаг хэмжих хэрэглээ гэх ойлголт бус, тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийн илэрхийлэл болдог брэнд гэдгийг хэн бүгд мэдэх буй за. Cartier Santos, Tank, Ballon Bleu зэрэг домогт загварууд нь зөвхөн тухайн эрин үеийг тодорхойлоод зогсохгүй, өнөөдөр ч загварын чиг хандлагыг чиглүүлсээр буй “үл хуучрах” дизайны төгс жишээ юм. Геометрийн төгс харьцаа, танигдахуйц хэлбэр, минимал атлаа классик дизайн нь Cartier-ийн бугуйн цагны нэрийн хуудас билээ.













Messika
Үнэт эдлэлийн салбарт өөрсдийн гэсэн тодорхой байр суурийг богино хугацаанд бий болгож, шинэ бүтээлч сэтгэлгээ, орчин үеийн мэдрэмжээр үнэт эдлэлийг салбар дахь салхийг өөрчилсөн брэнд бол яах аргагүй Messika юм. Парисын романтик өнгө төрх хийгээд орчин үеийн амьдралын хэмнэлээс төрсөн тус үнэт эдлэлийн ордон нь уламжлалт хэв маягаас зугтааж, Европ уран дархдын тогтсон дүрмийг эвдэж, очир эрдэнийг илүү эрх чөлөөтэй, хөдөлгөөнтэй, өдөр тутмын хэрэглээнд нийцсэн дизайнаараа дэлхийд танигджээ.

Ялангуяа Messika-гийн бүтээлүүдэд зонхилон танилцуулагддаг динамик хийц, тэгш өнцөг хэлбэрийн цагариг дотор хоёр тийш өнхрөн хөдлөх очир эрдэнэс, минимал атлаа тансаг шугам, шийдэл нь гагцхүү энэхүү брэндийн таних тэмдэг юм. Үүний цаана брэндийн үүсгэн байгуулагч, бүтээлч захирал Валери Мессика үнэт эдлэлийн хийцэд шинэ өнцөг авчирсантай холбон тайлбарлах нь зүй ёсны хэрэг ба очир эрдэнийг хүнд, хөшүүн, цул харагдуулах бус харин тухайн хүний үйл хөдөлгөөнтэй хамт найрсан хөдөлж буй үнэт эдлэлийг бүтээхийг мөрөөдөж, тэр мөрөөдөл нь ийн биелжээ. Энэ ч утгаараа өвөрмөц хийцлэл, шинэлэг дизайнаараа Messika дээд зэрэглэлийн брэндийн эгнээнд зүй ёсоор багтаж, улам гялалзсаар буй.
Messika-г сонгон хэрэглэдэг алдартнууд “өдөр тутамдаа ч, баяр ёслолд ч, онцгой арга хэмжээнд ч хамгийн зөв сонголт байж чаддаг” хэмээн дуу нэгтэй хэлснийг ч мөн дурдахгүй байх аргагүй.












Ийнхүү дэлхийн тансаг хэрэглээний хоёр өөр философи цаг хугацааг эрхшээсэн Cartier-ийн бугуйн цагны цуглуулгууд болон орчин үеийн хөдөлгөөн, эрч хүчийг илэрхийлэгч Messikа тэргүүтэй брэндүүд Монголд нэгэн зэрэг албан ёсоор үүд хаалгаа нээлээ. Хэзээ ч үнэ цэнээ алддаггүй эдгээр брэндүүдийг дотооддоо худалдан авах боломж хэн бүгдэд нээгдэж хамгийн чухал тодорхойлолт бол албан ёсны дэлгүүр учир та бидэнд огт эргэлзэх зүйл байхгүй гэдгийг нэмж дурдахын сацуу угтаа найдвартай худалдан авалт гэдэг хамгаас чухал билээ.






