Хайх

Dior-ын «We should all be feminists» бичигтэй футболка худалдаанд гарлаа

Dior-ын «We should all be feminists» бичигтэй футболка худалдаанд гарлаа

Брэнд мөн футболкийг танилцуулсан богино бичлэг гаргалаа

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн загварлаг бүсгүйчүүдийн мөрөөдөл болсон «We should all be feminists» бичигтэй Dior ордны хавар-зун 2017 цуглуулгад багтсан футболка саяхнаас худалдаалагдаж эхэллээ.

Шинэхэн бүтээлч захирал Мария Грация Кьюригийн анхны цуглуулгын энэхүү футболкад зориулж Dior ордон мөн богино хэмжээний бичлэг гаргасан бөгөөд уг сурталчилгааны гол дүрд загвар өмсөгч Рут Белл тогложээ.

Загварын ертөнцийн хамгийн сүүлийн үеийн чиг хандлага болж буй феминизмийн сэдэвтэй уг футболкийг брэндийн албан ёсны дэлгүүрүүдээс худалдан авах боломжтой юм байна.

цааш үзэх