Хайх

Эмануэль Фарнетигийн удирдлага доорх Италийн Vogue сэтгүүлийн анхны дугаар гарлаа

Эмануэль Фарнетигийн удирдлага доорх Италийн Vogue сэтгүүлийн анхны дугаар гарлаа

Дугаарын нүүр хавтас онлайн дэлгүүрийн бүтцээр хийгджээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Vogue Italia сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарын нүүрэнд Америкийн загвар өмсөгч Лулу Armani-гийн хавар-зун 2017 цуглуулгын хувцсыг өмсөж, Dolce & Gabbana-гийн косметикоор нүүрээ будсанаар гарчээ. Зураг авалтыг урьд өмнө нь Harper's Bazaar, Vanity Fair болон W Magazine сэтгүүлүүдтэй хамтран ажиллаж байсан Нью-Йоркийн загварын зурагчин Стивен Мейзел хариуцсан байна.

Шинэ дугаарын нүүр хуудас онлайн дэлгүүрийн вебсайтыг санагдуулам дизайнтай болсон нь их сонирхолтой харагдлаа. Модель энэхүү зурган дээр загварын пооз авах биш, харин ердөө л хувцас сурталчилж буй мэт эгц зогссон байлаа.

Сануулж хэлэхэд Эмануэль Фарнети нь Италийн Vogue сэтгүүлийн түүхэн дэх анхны эрэгтэй ерөнхий редактороор тодорсон байгаа. Тэр сэтгүүлийг 28 жилийн турш удирдсан Франка Соццанигийн өв залгамжлалыг үргэлжлүүлэхээр ирсэн бөгөөд урьд өмнө нь GQ Italia болон Италийн AD сэтгүүлүүдийг удирдаж байсан туршлагатай юм.

цааш үзэх