Хайх

Канье Уэст шинэ Yeezy пүүзийг харууллаа. Хүмүүс түүний дизайныг загасны ястай харьцуулж байна

Канье Уэст шинэ Yeezy пүүзийг харууллаа. Хүмүүс түүний дизайныг загасны ястай харьцуулж байна

Yeezy D Rose

Text: Buro.Mongolia


Зураг:

Канье Уэст өөрийн Twitter хуудаснаа шинэ Yeezy D Rose пүүзнийхээ зургийг нийтэлжээ. Тэрээр шинэ загвараа сагсчин Деррик Роузын нэрээр нэрлэсэн бөгөөд үдээсний шаардлагагүйгээр тогтдог учир мэргэжлийн сагсчдад зориулан бүтээсэн байх магадлалтай.

Харин олон нийтийн сүлжээнд хэрэглэгчид шинэ пүүзийг загасны араг яс, халаагуур, дун, өндөгний хальс зэрэгтэй харьцуулж, "Хэн нэгэн Каньегаас 3D принтерийг нь хурааж аваач ээ" хэмээн шаардаж байна.

Канье шинэ загвараа танилцуулсны дараа сагсчин Деррик Роузын эхнэр Алайна Андерсон пүүзний бодит зургаас хуваалцжээ. Ингэхдээ тэрээр “Яг л үүлэн дээгүүр алхаж байгаа мэт мэдрэглэж байна” хэмээн сэтгэгдлээ бичсэн ба зурагныхаа дор #hatenowbuylater хэштагыг хавсаргаж, үүгээрээ дамжуулан хүмүүс шинэ загварыг одоо шүүмжилж байгаа ч худалдаанд гарсан даруйд нь шүүрч авна гэсэн санааг илэрхийлжээ.

Канье Уэст шинэ Yeezy пүүзийг харууллаа. Хүмүүс түүний дизайныг загасны ястай харьцуулж байна (фото 1)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх