Хайх

Карл Лагерфельд Парисын дуурьд зориулж тайзны хувцас бүтээлээ

Карл Лагерфельд Парисын дуурьд зориулж тайзны хувцас бүтээлээ

Та Брамсд хайртай юу?

Text: Buro.Mongolia


Зураг:

Карл Лагерфельд хоёр брэндийг нэгэн зэрэг хариуцан, тун завгүй ажилладаг ч гэлээ, тэр үргэлж ямар нэгэн шинэлэг бас сонирхолтой төсөл эхлүүлэх цаг зав гаргадаг юм. Энэ удаад тэр Opéra Bastille дуурийн Brahms-Schönberg Quartet жүжгийн бүжигчдэд зориулж тайзны хувцас урлажээ

Алдарт хөгжмийн зохиолч Брамсын бүтээлүүд дээр суурилсан "Brahms-Schönberg Quartet" жүжиг анх 1965 онд New York State Theatre-д тавигдаж байсан билээ. Харин саяхнаас эхлэн Парист тэрхүү эртний бүтээлийг орчин үеийн хэв маягт оруулан тоглох болсон байна. Шинэчлэгдсэн жүжгийн нээлт өчигдөр хийгдсэн бөгөөд долоодугаар сарын 15 хүртэл үргэлжилж, найман удаа тавигдах гэнэ.

Жүжгийн зохион байгуулагчид зүгээр ч нэг энгийн дизайнертай хамтрах биш, харин бүр агуу Карл Лагерфельдыг урин авчирч, бүжигчдийн хувцсыг урлах санал тавьсан байна. Тал, талын авьяастай Карл олон зүйлийг богино хугацаанд амжуулах чадвараараа загварын салбарт алдаршсан тул тэр энэ удаагийн төсөлд ч бас үгүй гэж хэлсэнгүй. Ингээд шинэ төслийн үр дүнд дизайнер ойролцоогоор 100 гаруй загвар бүтээж, Opéra Bastille дуурийн тайз дээр үлгэрийн мэт гайхамшигтай цайз зассан байна.

Карл Лагерфельд Парисын дуурьд зориулж тайзны хувцас бүтээлээ (фото 1)Карл Лагерфельд Парисын дуурьд зориулж тайзны хувцас бүтээлээ (фото 2)

цааш үзэх