Хайх

Лаки Блю Смит: Загварын ертөнц дахь анхны Instaguy

Лаки Блю Смит: Загварын ертөнц дахь анхны Instaguy

Instagirls-ийн сэлгээнд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Олон нийтийн сүлжээний шинэ шүтээнийг угтан авцгаая. Анхны олонд хүлээн зөвшөөрөгдсөн Instaguy-р Лаки Блю Смит тодорлоо

Олон нийтийн сүлжээний эрин үе загварын салбарт өөрчлөлт оруулаад удаж байна. Брэндүүдийн алдар нэрийг like болон repost-оор хэмжих болсон. Тухайлбал Valentino загварын ордон олон сая дагагчдынхаа ачаар одоогоор тэргүүн байранд бичигдэж явна. Харин загвар өмсөгчид өөрсдийн Instagram, Facebook болон хувийн Youtube хуудасныхаа шүтэн бишрэгчдийн тоог нэмэх гэж оролдон, өдөр бүр шинэ нийтлэл уралдан хийдэг билээ. Загвар өмсөгч Кендалл Женнер сүүлийн үеийн өөрийн оролцсон сурталчилгааны зураг авалтууд болон хувийн зургуудаасаа нийтэлж Instagram-ын хэрэглэгчдийн нүдийг тогтмол баясгадаг. Тэрбээр энэ зуны эхээр хуримын даашинзтай зураг нийтэлсэн нь 2,6 сая like цуглуулж, Instagram-ын түүхэн дэх хамгийн алдартай зураг болсон юм. Түүний найз Жижи Хадид ч мөн адил сурталчилгааны зургууд, болон хөөрхөн селфинүүдээ нийтэлснээр Instagram-ыг байлдан дагуулаад байна. Харин Victoria's Secret-ийн модель Карли Клосс нэмэлт алхам хийхээр шийдэж, YouTube дээр өөрийн гэсэн Klossy нэртэй суваг нээжээ.

Лаки Блю Смит: Загварын ертөнц дахь анхны Instaguy (фото 1)

Instagirls аль хэдийнэ олон нийтийн сүлжээг эзэлчихсэн үед Instaguys нар дөнгөж л гарч ирж байна. Өнөөдрийн байдлаар энэхүү шинэ бүлгийн гол төлөөлөгчөөр хэдхэн сарын дотор дэлхийн хамгийн алдартай эрэгтэй загвар өмсөгч болж чадсан цэнхэр нүдтэй, шаргал үст Лаки Блю Смит тодроод байна. 17-хон настай залуу маань Balmain, Dsquared2, Jeremy Scott, Versace болон Moschino-гийн тайзаар алхаад амжсан ба Instagram хуудаснаа 1,3 сая дагагчтай болжээ. Шинэхэн Instaguy нь мормон шашинтай гэр бүлд хатуу хүмүүжилд өссөн хэдий ч хагас нүцгэлсэн зургаа нийтэд дэлгэх нь элбэг. Магадгүй загвар өмсөгчийн энэхүү зөрчилдөөнтэй зан чанарт түүний амжилтын нууц оршдог юм болов уу?

I love you guys❤️

A photo posted by Lucky Blue (@luckybsmith) on

цааш үзэх