Хайх

2022 оны Met Gala үдэшлэгийн талаар бид юу мэдэх вэ?

2022 оны Met Gala үдэшлэгийн талаар бид юу мэдэх вэ?

Энэ жилийн сэдэв, тов, хөтлөгч болон бусад

Text: Buro.Mongolia


Met Gala 2022 хэзээ зохион байгуулагдах вэ?

Met Gala үдэшлэг жил бүрийн тавдугаар сарын эхний Даваа гарагт зохион байгуулагддаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээний хувьд ч гэсэн тогтсон дүрмийнхээ дагуу 2022 оны тавдугаар сарын 2-ны өдөр товлогджээ.

Met Gala 2022 Нью Йорк хотын Метрополитен урлагийн музейн 18, 19-р зууны үеийн урлагийн бүтээлүүдийг байршуулсан “American Wing” өрөөнүүдэд зохион байгуулагдах бөгөөд эдгээр өрөөнүүдэд алдар хүндтэй найман кино найруулагчид өөрсдийн кино бүтээлүүдээ толилуулах юм.

Met Gala 2022 үдэшлэгийн сэдэв

2021 оны Met Gala үдэшлэг “Америкт: Загварын үгийн сан” сэдэв дор зохион байгуулагдсан. Харин энэ жилийн Met Gala нь өнгөрсөн жилийн үзэсгэлэнгийн үргэлжлэл буюу хоёр дах хэсэг нь байх бөгөөд “Америкт: Загварын антолог” гэх сэдэвтэй явагдахаар болжээ. Энэхүү үзэсгэлэнд загварын ертөнцийн хүртээмжтэй байдлыг голчлон тусгах болно гэдгийг Хувцасны Хүрээлэнгийн ахлах куратор Эндрю Болтон хэлсэн байна. Түүнчлэн Met Gala 2022 дээр Prabal Gurung брэндийн хавар-зун 2020 загварын шоуны үеэр дэвшүүлсэн “Хэнийг Америк хүн гэж нэрлэх вэ?” гэх асуултыг авч хэлэлцэхээр болжээ.

Met Gala 2022 үдэшлэгийн хөтлөгч

Met Gala 2022 арга хэмжээний үндсэн хөтлөгчдөөр Режина Кинг, Блейк Лайвли, Райан Рейнольдс, Лин-Мануэль Миранда нар сонгогдсон бол дизайнер Том Форд, Instagram платформын захирал Адам Моссери, Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Анна Винтур нар арга хэмжээг хамтран удирдан явуулах юм.

2022 оны Met Gala үдэшлэгийн талаар бид юу мэдэх вэ? (фото 1)

Хэрхэн 2022 оны Met Gala-г үзэх вэ?

Өнгөрсөн жилийн адилаар Met Gala наадмыг Vogue сэтгүүлийн албан ёсны вебсайт дээр шууд дамжуулан хүргэх болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх