Хайх

Моника Беллучигийн төрхийг бүрдүүлэх 4 алхам

Моника Беллучигийн төрхийг бүрдүүлэх 4 алхам

Хэрхэн Моника шиг эмэгтэйлэг стиль бүрдүүлэх вэ

Text: Buro.Mongolia


Зураг: Buro. Ukraine

Dolce & Gabbana брэндийн мөнхийн урлагийн тэнгэр, дэлхийн хамгийн тачаангуй эмэгтэйчүүдийн нэг, эмгэнэлт дүрүүдээрээ алдартай жүжигчин Моника Беллуччи бол нас ахих тусам улам бүр үзэсгэлэнтэй болдог эмэгтэй. Тэрээр амьдралынхаа бэрхшээлүүдийг зоригтойгоор даван туулсны эцэст хамгийн нэр хүндтэй найруулагчдын хүсэмжит жүжигчнээр нэрлэгдэж, шилдэг брэндүүдийн нүүр царай болж чадсан билээ. BURO-гийн редакц Моника Беллуччигийн стилийг судалж хэрхэн түүн шиг эмэгтэйлэг төрх бүрдүүлэхийг хүргэж байна.

Уруулын будаг

Моника Беллучигийн төрхийг бүрдүүлэх 4 алхам (фото 1)

Моникагийн нүүр будалт үргэлж түүний байгалийн гоо үзэсгэлэнг тодотгосон сонгодог шийдэлтэй байдаг. Тэрээр өөрт хамгаас зохидог кофены дулаан өнгөтэй тени болон хар контурын ачаар өөрийн бор өнгийн нүдийг улам тодруулж өгдөг. Тренд даган хэтрүүлэгтэй будалт хийхийн оронд өөрт төгс тохирсон шийдэлдээ үнэнч байдаг нь түүний гоо сайхны гол нууц билээ. Мөн мэдээж хэрэг түүний төрхийн салшгүй нэг хэсэг бол тод өнгийн уруулын будаг юм. "Би үргэлж л уруулын будганд дуртай байсан. Надад маш олон уруулын будаг бий. Ихэвчлэн саармаг өнгийн будаг сонгодог ч заримдаа тод улаан өнгө төрхийг бүр ч эмэгтэйлэг болгодог" хэмээн Моника хэлж байсан билээ.

Эрэгтэй эсгүүрийн хослол

Моника Беллучигийн төрхийг бүрдүүлэх 4 алхам (фото 2)

Моника Беллуччи анх хуульч болох мөрөөдөлтэй байсныг хүмүүс тэр бүр мэддэггүй. Цагийн эрхээр түүний мөрөөдөл өөрчлөгдсөн ч тэрээр одоо хүртэл эрэгтэй эсгүүрийн хослолд дурласан хэвээр. Ерөнхийдөө Моникагийн хувцасны шүүгээ гүн ухлаадастай, галбир барьсан даашинзууд болон сул, өргөн эсгүүртэй хослолуудаас бүрддэг гэж хэлэхэд хилсдэхгүй. Тэрээр хослолоо сонгодог цагаан сорочка болон гүн ухлаадастай бариу топтой хослуулан өмсдөг билээ.

Бөмбөлгөн хээ

Моника Беллучигийн төрхийг бүрдүүлэх 4 алхам (фото 3)

Беллуччи тод өнгийн хувцаснуудад дуртай боловч нэг төрхөд олон тод өнгө хослуулахаас зайлсхийж ихэвчлэн нэг өнгөөр дагнасан монохром төрх бүрдүүлдэг. Гэхдээ тод өнгөнөөс гадна Беллуччи нэгэн хээнд ухаангүй дуртай нь бөмбөлгөн хээ юм. Сонгодог үдшийн даашинзууд, зуны хөнгөн сарафанууд, нимгэн коовтууд, ажил хэрэгч пиджакууд гээд Моника маш олон төрлийн бөмбөлгөн хээтэй хувцас өмсдөг билээ. Харин бөмбөлгөн хээтэй загвараа тэрээр сонгодог шөвгөр хоншоортой туфлитэй хослуулдаг байгаа.

Торон нэхээс

Моника Беллучигийн төрхийг бүрдүүлэх 4 алхам (фото 4)

Эмэгтэйлэг, тачаангуй Итали бүсгүйг торон нэхээсгүйгээр төсөөлөхийн аргагүй. Тэгээд ч Dolce & Gabbana брэндийн нүүр царай байна гэдэг мэдээж торон хувцсаар гоёхыг илтгэнэ.

цааш үзэх