Парисын загварын долоо хоногийн хуваарь гарлаа
2026 онд Парис хот нэгдүгээр сараас эхлэн эрэгтэй, эмэгтэй Haute Couture загварын хэд хэдэн долоо хоногийг дараалан зохион байгуулна. Жилийг 2026/27 оны намар–өвлийн улирлын эрэгтэй загвараар нээх бөгөөд нэгдүгээр сарын 20–25-ны хооронд үргэлжилнэ. Үүний дараа ирэх хавар-зуны улирлын Haute Couture загварын долоо хоног нэгдүгээр сарын 26–29-нд болно.

Загварын долоо хоногт нийт 67 брэнд намар-өвлийн цуглуулгаа танилцуулах ба эхний өдрийн шоуг загвар зохион бүтээгч Жанна Фрио нээх юм. Энэ нь түүний хувьд Парисын тайзан дээрх анхны дебют гэдгээрээ онцлогтой.
Эрэгтэй загварын долоо хоногийн хүрээнд найман брэнд Парист анх удаа оролцохоор болжээ. Харин тус долоо хоногийн үеэр Hermès брэндийн эрэгтэй хувцасны бүтээлч захирал Вероник Нишаняны сүүлчийн шоугаа толилуулах ба тэрээр тус албан тушаалыг 37 жилийн турш хашсан билээ. Түүнчлэн Жонатан Андерсон Dior-т зориулсан эрэгтэй хувцасны хоёр дахь шоугаа танилцуулна.
Haute Couture загварын долоо хоногийг Schiaparelli нээж, Dior, Chanel, Giorgio Armani Privé-ийн шоугаар үргэлжилнэ. Түүнчлэн шинэ залуу дизайнерууд болох Celia Kritharioti болон Phan Huy нар кутюр хийцийн цуглуулгаа толилуулах бөгөөд тус долоо хоногийг Germanier хаахаар болжээ.

Дашрамд дурдахад 2026/27 оны намар–өвлийн эмэгтэй загварын долоо хоног гуравдугаар сарын 3–11-ний хооронд Парисын тайзнаа танилцуулагдах бөгөөд энэ нь улирлын хамгийн урт агаад хамгийн их анхаарал татсан мөчүүдийн нэгд тооцогдож байна.