
Premier Tailor: Эмэгтэйчүүдэд зориулсан хослол бүтээх үйлчилгээ
Анх удаагаа
Хэрэв эмэгтэй хүн эрчүүдээс аль нэг хувцсыг нь түр зээлж өмсөөд ахиж хэзээ ч эргүүлж өгөөгүй тухай үлгэр байдаг бол, тэр нь лавтаа “хослол” байх биз ээ. Өнөөдөр эмэгтэй хүн хүсвэл өөртөө зориулан хослол оёулж, түүнийгээ нэрийн хуудас мэт өмсөх нь жирийн үзэгдэл мэт байж болох ч энэ загварын хувьсгалын ард урт түүх бий. Жишээлбэл, ердөө хагас зуун жилийн өмнө Английн хувцас загварын нэгэн сэтгүүл эмэгтэй хуульч нарыг өөрсдийнх нь хослолоор гоёсон зураг авалт хийх санаа дэвшүүлсэн ч тухайн үед эмэгтэйчүүд шүүх танхимд ажиллах битгий хэл эмэгтэй хүн хослол оёулж өмссөн тухай баримт ч Лондон хотоос олж чадаагүй юм санж.
Мэдээж гунигт түүх үүгээр дуусаж, алдарт жүжигчин Гвинет Пэлтроу улаан хивсний ёслолд Gucci брэндийн хамба хилэн улаан хослолыг чармай нүцгэн биедээ өмсөн алхсанаар эмэгтэй хүн ч бас хослолыг өөрийнхөөрөө өмсөж, эрх мэдэл, эрч хүчийг илэрхийлж болдгийг дэлхийд харуулсан билээ. Тус үйл явдал бол хувцас загварын түүхэнд шинэ хуудас нээсэн торгон агшин байв. Ганц Гвинет ч биш ерөнхийдөө хослол зөвхөн эрчүүдийн өмсгөл бус, эмэгтэй хүний дотоод итгэл үнэмшил, мэдрэмж, эрх мэдлийн бэлгэдэл болон хувирсан юм. Өнөөдөр амжилттай яваа олон бүсгүй өөртөө зориулан хослол захиалж, түүгээрээ хэн болохоо, юу бүтээж байгаагаа илэрхийлж байна. Заримын хувьд хослол нь эмэгтэй хүний карьерын “нөмрөг”, заримд нь дотоод хүчийг нь илтгэх бамбай юм.



Монгол улсад хувцас урлалын түүхийн нэгээхэн хуудсыг Premier tailor бичих гэж байна. Учир юу гэвээс тэд үйл ажиллагааны чиглэлээ нэмж анх удаагаа эмэгтэйчүүдэд зориулсан хослол бүтээх үйлчилгээг эхлүүлэхэд бэлэн болоод байна. Энэ сарын 13, 14-ний өдрүүдэд тус хувцас урлалын ордон монгол бүсгүйчүүдэд зориулсан Trunk Show зохион байгуулах тухай товыг зарлалаа. Үүгээр карьерынхаа замналыг амжилттай мандуулж буй ямар ч салбарын эмэгтэйчүүдэд өөрт таарсан хослолыг өмсөх боломж нээгдэх юм.
ТА ӨӨРӨӨ ДИЗАЙНЕР БАЙХ БОЛОМЖ




Premier Tailor-ийн хамт олон саяхан шинэ гишүүнээ угтан авсан нь ноён Сон У Ли. Олон жилийн хуримтлуулсан туршлага, хэзээ ч гонсойлгож байгаагүй түүний ур ухаан ямар торгон гэдгийг батлах үйлчлүүлэгч олон. Тэрээр энэ удаа монгол бүсгүйчүүдэд яг өөрт тохирсон хослолыг бүтээхэд шаардлагатай хэмжээг нарийн тооцоолж, үйлчлүүлэгчдийн биеийн онцлогт тохируулан ямар загвараар хослол урлах талаар нээлттэй ярилцаж, хамтдаа бүтээл туурвих боломжийг олгох гэж байна. Үйлчлүүлэгч өөрөө дизайнер байх бяцхан боломж та бидний гарт байх юм.
МАТЕРИАЛ БОЛОН ӨНГӨНИЙ СОНГОЛТ



Хослол хийх урланг сайн чанарын даавуу материалгүйгээр төсөөлшгүй. Тэр дундаа өнгөний өргөн сонголттой байх тусам тухайн хослол урлалын газрын чансааг тодорхойлж байдаг. Premier Tailor үргэлж үйлчлүүлэгчдэдээ хязгааргүй боломжийг санал болгодог. “Таны л хүслээр” гэх тэдний үгс аль хэдийн тэдний өдөр тутмын радио хит болжээ. Бүсгүй та анх удаагаа өөрт зориулагдсан хослол урлуулах гэж байгаа бол бүү санаа зов, таныг мэргэжлийн хамт олон угтаж элгэмсэг дотноор халуун яриа өрнүүлж хамтдаа нэгэн шинэ түүхийг бүтээх болно.
Эцэстээ эмэгтэй хүнд зориулсан хослол гэдэг нь зөвхөн өөрт таарсан хувцас төдий биш харин хувь хүний онцлогийг харуулах хүчирхэг илэрхийлэл юм. Premier Tailor болон ноён Сон У Лигийн хамтын ажиллагаа бол зөвхөн хамтрал гэдгээр үл зогсоно, хамгийн чухал нь эсгүүр, хэмжээ, өнгөний сонголтоос үлгэрлэсэн өөрийнхөөрөө илтгэмээр байгаа бүхнээ бодитоор бүтээх мөч таны өмнө нээгдэж байгаа нь тэдний хамтралын зорилго орших юм. Бүсгүй та бэлэн үү?

Premier Tailor
Утас: 77110050, 86610050
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж
Facebook: Premier Tailor
Instagram: @premier_tailor