Хайх

Premier Tailor: Эрчүүд яагаад хослол өмсөх хэрэгтэйг сагсан бөмбөгч А.Ананд харууллаа

Premier Tailor: Эрчүүд яагаад хослол өмсөх хэрэгтэйг сагсан бөмбөгч А.Ананд харууллаа

Загвар болон спортын хоршил

Text: Г.Тэмүүлэн



Флоренцын давчуу гудамжинд нас насны хүмүүстэй зөрөн өнгөрөхдөө, Лондонгийн Севиль Роу гудамжаар алхахдаа аль эсвэл Pitti Uomo дээрх загварлаг жентльменүүдийн төрхүүдийг бишрэхдээ “Бурхан минь, ямар сайхан хувцасласан эрчүүд вэ?!” хэмээн өөрийн эрхгүй уулга алдаж байгаагаа анзаарсан юм. Энэ цагаас эхлэн эрчүүдийн хувцаслалтыг анхааралтай ажих болж, загварлаг эрчүүдийн шүүгээг яг юу бүрдүүлж байгааг сонжиж эхэллээ. Хөлөөс толгой хүртлээ өөгүй цэмцгэр хувцасласан тэдгээр эрчүүдийн дүр төрхөд нэг ижил төстэй зүйл байсан нь биеийн галбирт нь яг л бээлий мэт сууж өгсөн хослол байв. Давхар эсвэл дан энгэртэй, ноосон эсвэл даавуун, сонгодог эсвэл шоотой гээд загвар, өнгө, материал, хээ, силуэтын хувьд өөр хоорондоо адилгүй ч төгс тейлорингоор тэдгээр хослолууд ижилсжээ. Харин Монголд made-to-measure болон bespoke хослол урлалын соёлыг дэлгэрүүлсэн, салбартаа тэргүүлэгч Premier Tailor брэнд нэгэн үе энд тэндгүй үзэгдэж байсан эв хавгүй хувцасласан эрчүүдийн цувааг халж, өө сэвгүй дүр төрх бүрдүүлэн итгэл дүүрэн алхах өндөр мэдрэмжтэй эрчүүдийн шинэ давлагааг эхлүүлсэн юм. Захиалгын хослол урлалын анхдагч брэнд энэ удаад илүү их тав тухыг мэдрүүлэх шинэчлэгдсэн эсгүүр бүхий хослолоо танилцуулахаар сагсан бөмбөгийн хорхойтнуудын хайр хүндэтгэлийг хүлээсэн авьяаслаг тамирчин А.Анандтай хамт нэгэн бүтээлч зураг авалтыг гүйцэтгэсэн нь хараанд өртлөө.

Premier Tailor: Эрчүүд яагаад хослол өмсөх хэрэгтэйг сагсан бөмбөгч А.Ананд харууллаа (фото 1)

СПОРТЫН ТАЛБАЙГААС ЗАГВАРЫН ТАЛБАРТ

Спорт болон загварын ертөнц жил ирэх тусам хоорондоо салшгүй холбоотой болсоор байна. Мэргэжлийн тамирчид дэлхийн шилдэг загварын орднуудын нүүр царайгаар тодорч, зураг авалтад оролцож, бүр загварын тайзнаа хүртэл алхан улмаар сая сая шүтэн бишрэгчдийнхээ цувааг тухайн брэнд рүү урсгаж байгаа юм. GlobalData судалгааны компанийн танилцуулсан тайланд сүүлийн таван жилийн хугацаанд спортын багууд болон загварын брэндийн хамтрал огцом өсөж байгааг мөн цаашид ч улам бүр нэмэгдэхийг цохон тэмдэглэжээ. Брэндүүд спортын тусламжтай хэрэглэгчдийнхээ цар хүрээг тэлж, улмаар ашиг орлогоо ч нэмэгдүүлж чаддаг бол тамирчдын хувьд өндөр дүнтэй гэрээг үзэглэхээс гадна спортын баатраас загварын шүтээн хүртлээ өөрийн нөлөөг тогтоох боломжийг олгодог гээд ач холбогдол их бий. Premier Tailor брэнд ч мөн ялгаагүй олон улсын жишгийн дагуу спорт, урлаг соёл зэрэг салбар салбарын төлөөллүүдтэй хамтран ажилладаг уламжлалыг Монголдоо тогтоож ирсэн. Тэд энэ удаад сагсан бөмбөгийн Хасын Хүлэгүүд багийн тамирчин А.Анандыг шинэчлэгдсэн эсгүүр бүхий хослолынхоо зураг авалтдаа урьж оролцуулсан нь учиртай. Монголын сагсан бөмбөгийн шилдэг тамирчдын нэг тэрээр ихэвчлэн спорт дүрэмт хувцас өмсөж заншсан ч талбайгаас гадуур дээд зэргийн тав тухыг мэдрүүлж, зөвхөн түүнд зориулсан тусгай хийц санал болгож, мөн хурим найраас эхлээд өдөр тутмын уулзалт хүртэлх бүх тохиолдолд зохимжтой универсал байдлыг нь үнэлж Premier Tailor брэндийн хослол сонгосноо онцолсон юм.

Premier Tailor: Эрчүүд яагаад хослол өмсөх хэрэгтэйг сагсан бөмбөгч А.Ананд харууллаа (фото 2)
Premier Tailor: Эрчүүд яагаад хослол өмсөх хэрэгтэйг сагсан бөмбөгч А.Ананд харууллаа (фото 3)

ЯАГААД ЗАХИАЛГЫН ХОСЛОЛ ГЭЖ?

Хэдий үнэтэй брэнд сонгосон ч мөр нь томдчихсон, товч нь таталдаад биеийг нь жадайтал барьчихсан аль эсвэл өмд нь уртадчихсан хослол өмссөн хүн хэчнээн эвгүй харагддаг билээ? Эрчүүдийн хослол бол урлаг болтлоо хөгжсөн бөгөөд энд ч өөрийн гэсэн дүрэм ноёрхоно. Жишээ нь үнэтэй брэндийн нэрээс илүү төгс эсгүүр, материалын чанар, мастер тейлорын ур чадвар зонхилж, захиалагчийн хүсэлтээр өнгө, деталь, загвараар нарийвчлагдана. Off-the-rack буюу аль нэг брэндийн дэлгүүрт очиж өлгүүрээс бэлэн, стандарт өмсгөлтэй хослол худалдан авах болон made-to-measure, bespoke буюу өөрийн биед тусгайлан зориулж захиалсан хослол өмсөх нь хоорондоо тэнгэр газар шиг ялгаатай. Хүн бүрийн галбир дахин давтагдашгүй онцлогтой тул биеийнхээ хэмжээсээр яг өөртөө тааруулж захиалгаар хийлгэсэн хослол биеийн өө сэвийг нууж, давуу талыг нь эсрэгээрээ тодотгож өгдөг тул эрчүүдийн шүүгээнд заавал байх ёстой хувцас гэдгийг өөрийгөө хүндэлдэг эр хүн бүр мэддэг. Made-to-measure болон bespoke хослол бол яг л хоёр дах арьс гэсэн үг. Ийм хослол нь тухайн хүний галбир бүрд тусгайлан зориулж урлагддаг тул хөдөлгөөнд саад болохгүй, тав тухыг дээд зэргээр мэдрүүлдэг, мөн өмссөн хүнийхээ загварын мэдрэмжийг тодотгож өгдөг гээд давуу тал олонтой. Сайн чанарын сонгодог загвартай хослолд хөрөнгө оруулсан байхад цаг хугацааны эрхэнд загвар нь хуучрахгүйгээс гадна албан уулзалт, арга хэмжээ гэхчлэн янз бүрийн нөхцөл байдалд тохирох, насан туршид өмсөгдөх универсал хувцастай боллоо л гэсэн үг. Зөв эсгүүртэй, биеийн галбирт төгс суусан, чанартай хослол бол эрчүүдийн хувцасны шүүгээнд төдийгүй өөртөө хийж буй хамгийн чухал хөрөнгө оруулалт мөн. Ийм хослол өмссөн хүний өөртөө хандах хандлага өөрчлөгдөж, өөртөө итгэх итгэл нь хүртэл дагаад нэмэгддэг бөгөөд уулзсан хүндээ гүн сэтгэгдэл төрүүлж, явсан газартаа ч эрч хүч цацруулан алхдаг. Сайхан хувцасласан нэгэнд ч хүмүүс илүү хүндэтгэлтэй ханддаг нь бичигдээгүй дүрэм учраас хувцсаар нь угтаад ухаанаар нь үддэг гэдэг эртний үг бий болсон биз ээ.

Premier Tailor: Эрчүүд яагаад хослол өмсөх хэрэгтэйг сагсан бөмбөгч А.Ананд харууллаа (фото 4)

12 жилийн турш хослол өмсөх соёлыг дэлгэрүүлж буй анхдагч брэнд

Зөвхөн онцгой тохиолдолд л хослол өмсөх хэрэгтэй гэсэн хэвшмэл ойлголтыг эвдэж, монгол эрчүүдийг хослол өмсөх соёлд сургасан Premier Tailor брэнд захиалгын хослол урлалын үйлчилгээг үзүүлээд өдгөө 12 жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд өдөр тутамдаа ч чанартай эд зүйлс хэрэглэж, загварын нарийн мэдрэмжээ харуулах хүсэлтэй салбар салбарын, нас насны эрчүүд тэдний урланг урам зоригтойгоор зорих болж, олон жилийн туршлагатай мэргэжилтнүүдээр өөрийн хувцасны шүүгээг төдийгүй стилиэ ч тодорхойлуулж байна. Дэлхийн хамгийн сайн чанарын материал ашиглан захиалагчийн биеийн хэмжээсний дагуу мастер тейлор гар аргаар хослол бүрийг оёхын зэрэгцээ хэрэглэгчдэдээ өөрийн стильд тохируулан дизайн, деталь, аксесуар гээд дүр төрх бүтэх алхам бүрд сонголт хийх боломжийг олгодог нь эрчүүдийн хувьд “шоппинг” гэх ойлголтыг илүү таашаалтай, цоо шинэ түвшний туршлага болгон хувиргаж байгаа юм.

Premier Tailor: Эрчүүд яагаад хослол өмсөх хэрэгтэйг сагсан бөмбөгч А.Ананд харууллаа (фото 5)
Premier Tailor: Эрчүүд яагаад хослол өмсөх хэрэгтэйг сагсан бөмбөгч А.Ананд харууллаа (фото 6)

Premier Tailor

Утас: 77110050, 86610050

Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж

Facebook: Premier Tailor

Instagram: @premier_tailor

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх