Хайх

Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ

Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ

Text: Ж.Булган


Өдөр ирэх тусам танд дэлхийн бүхий л алдартай брэндүүдийг Улаанбаатар хотоос худалдан авах боломж нээгдсээр байна. Олон улсын нэр хүндтэй брэндүүд манай улсад салбараа нээж, хэрэглэгч бидэнд илүү ойртож буй нь үнэхээр талархууштай үйл явдал юм. Тэдгээрийн дундаас эрэгтэй хувцасны Quinto Concept Store нь дэлхийн загварын тавцанд дөнгөж танилцуулагдаж буй шинэхэн коллекцийг цаг алдалгүй Монголынхоо хэрэглэгчдийн гарт хүргэж байдгаараа онцлог билээ.

Энэ сарын 5-нд Quinto дахин нэг баярт мэдээг зарлав. Тэд дэлхийн загварын ертөнцөд байр сууриа хэдийнээ бататгасан хоёр брэндийг Монголын зах зээлд албан ёсоор худалдаалах гэж буйгаа мэдэгдлээ.


Golden Goose

Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 1)
Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 2)
Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 3)
Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 4)
Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 5)

"Don't be perfect, be Younique" уриатай тус брэндийн дэлхийд танигдсан загвар бол яах аргагүй Super Star хэмээх кет билээ. Кетний гар урлал гэвэл та бидэнд сонин сонсогдож мэдэх ч Итали улсаас гаралтай тус брэнд үнэхээр л маш нарийн гар ажиллагаагаар хийж гүйцэтгэдэг нь үнэн болой. Тус брэндийн бүтээлч ажиллагаа, шинийг эрэлхийлэх аялал тун өвөрмөц бөгөөд кет хэлбэрийн гутлуудаа албаар эдэлж хэрэглээд зүс дарсан мэт хиртүүлэх санааг хэрэгжүүлснээр олон улсад маш хурдан танигдаж чадсан билээ.

Загварын хорхойтнууд мөн алдартнууд ч албаар хиртүүлж, хуучруулсан Super Star кетээр гоёцгоох болж, тэдний энэ санаатай адилтган Balenciaga, Gucci брэндүүд тус трендийг улам давлагаалуулжээ. Санаатайгаар "эвдсэн, урагдсан, сэмлэсэн" хувцсыг дизайнерууд жийнсэн өмдөөр илэрхийлсэн цагаас хойш магад кетийг хиртүүлж албаар толботой болгох трендийг Golden Goose-гүйгээр төсөөлшгүй болжээ. Тэд бол анхдагч юм. Үүсгэн байгуулагчид болох Франческа Ринальдо болон Алессандро Галло нарын тус брэндийг хэдхэн жилийн дотор үлэмж их амжилтад хүргэсэн бүтээлч санаа нэгээр дуусдаггүй. Зарим талаараа 1970-аад оны панк урсгалыг загвартаа шингээж, нимгэн ултай атлаа өмсөхөд хөлд эвтэйхэн хэлбэрийг харгалзаж алхахад илүү хөнгөн мэдрэмж төрүүлэхүйц байдлыг тэд тэргүүн зорилтуудынхаа нэг болгожээ. Мөн тус брэндийн бусад кетүүдээс ялгарах хамгийн том таних тэмдэг бол нум хэсэгт байрлах таван хошуу одны дардас билээ. Хос гутал дээрх хиртүүлсэн мэт харагдуулах толбонууд нь хоорондоо давтагддаггүйтэй адилаар одны дардас ч мөн тогтсон өнгө, материалд баригддаггүй ба төрөл бүрийн арьс, сайн чанарын даавуу, анхаарал татахуйц гялтганасан материалаар урласан байдгаараа онцлог билээ. Quinto Concept Store нь эрэгтэй хувцсаар дагнан олон улсын жишгээр анх үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол дөрвөн жилийн дараа тус дэлгүүр Golden Goose брэндийн эмэгтэй гутлын загваруудыг худалдаалж эхлэх гэж буй нь энэ юм. Үүгээр тус брэндийн шинэ загвар болон хэзээд борлуулалтаараа тэргүүлдэг нэрийн хуудас болсон эрэгтэй, эмэгтэй загваруудыг та бид худалдан авах боломжтой боллоо.

Stone Island

Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 6)
Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 7)
Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 8)
Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 9)

1982 оноос хойш Stone Island брэнд нь сайн чанарын даавуу, биед тухтай эсгүүр, өнгөний хоршлоороо бусад спорт хувцаснуудаас ялгарч эхэлсэн. Хойд Италийн Модена мужийн Раварино хэмээх жижиг хотод өөрсдийн дэлгүүрийг үүсгэн байгуулсан цагаас хойш улам өргөжин тэлж дэлхийн хэд хэдэн хотуудад брэнд дэлгүүрээ нээсэн тэдний замнал явсаар Монгол хэрэглэгчдэд ийн хүрч байна. Өдөр тутмын Tech хэв маягаар бүтээгддэг загваруудаараа залуучуудын заавал авах ёстой брэндийн нэгээр тодорхойлогддог төдийгүй эдэлгээ даах чанараараа бусад брэндүүдээс ч мөн ялгардаг.  

Тус брэндийн үндсэн зорилт бол өмсгөл хийгээд биед эвтэйхэн, хөдөлгөөнд саад учруулахгүй байх. Үүгээр ч зогсохгүй тэд туршилт судалгааг тасралтгүй хийж, шинэ нийлэг материал боловсруулан, хувцасны үйлдвэрт урьд өмнө хэзээ ч хэрэглэж байгаагүй 60,000 гаруй төрлийн өнгө будгийн жорыг зохиожээ. Энэ ч утгаараа бусад брэндийн спорт хувцасны өнгөтэй ижилсэлгүй, өөрсдийн зохиосон өнгөөр ялгарах болсон нь спорт хувцас өмсөж буй хүн ч бас загварлаг дэгжин харагдах боломжтой гэдгийг харуулахыг зорьжээ. Бүх туршилт судалгаа нь Итали улсын Раварино хотод хийгддэг бөгөөд хувцас бүтээх загварын ордон гэхээсээ илүүтэйгээр шинжлэх ухаанд суурилсан "лаборатори" хэмээн өөрсдийн үйл ажиллагааг нэрийддэг. Даавууны судалгааг 40 жилийн турш хийсээр буй тэдний үр дүнд Nylon Metal, Tank Shield гэх даавуунууд буй болсон бөгөөд өдгөө брэндийн голлох материалуудын нэг болжээ. 

Quinto дэлгүүрээр сонгон үйлчлүүлэх шалтгаан нэмэгдэж, их хотын залууст бас нэгэн брэндийн үнэ цэн, чанарыг мэдрүүлэхээр зорьж буй аялал үргэлжилсээр өнөөдөр та бидний сонголтод бас нэгэн хувилбарыг тус дэлгүүр санал болгож байна. Тус дэлгүүрт та бидний сайн мэдэх Dior, Gucci, Celine, Balenciaga, YSL, Dolce & Gabbana, Moncler брэндүүдийн эрэгтэй загварууд худалдаалагддаг гэдгийг нэмж дурдахын сацуу та бид Golden Goose болон Stone Island-ийн загваруудтай биечлэн очиж танилцах үлдлээ

Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 10)
Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 11)
Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 12)
Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 13)
Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 14)
Quinto Concept Store албан ёсны эрхтэйгээр Golden Goose, Stone Island брэндийг оруулж ирлээ (фото 15)

Quinto concept store

Хаяг: Шангри-Ла Молл 1 давхарт

Утас: 77555151

Facebook: Quinto Concept Store

Instagram: @quinto_concept_store

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх