Хайх

Албан ёсны мэдэгдэл: Раф Симонс пүүзний брэнд гаргана

Албан ёсны мэдэгдэл: Раф Симонс пүүзний брэнд гаргана

Runner

Text: Buro.Mongolia


Олны хайртай дизайнер Раф Симонс өөрийн нэрийн брэндийнхээ хүрээнд пүүзний охин брэнд гаргахаар болжээ. Түүний албан ёсны Instagram хуудсанд нийтлэгдсэн мэдэгдлийн дагуу шинэ брэндийг Runner гэж нэрлэсэн байна.

Анхны цуглуулга энэ нэгдүгээр сарын 15-нд эхлэх Парисын эрэгтэй загварын долоо хоногийн үеэр танилцуулагдах бөгөөд цуглуулгад Solaris, Antei, Cylon, Orion ба 2001 гэх зэрэг футуристик нэртэй нийт найман загвар багтах гэнэ. Түүнчлэн бүх гутлууд байгалийн гаралтай жинхэнэ арьс, илгэн материалаар хийгдэх аж.

Runner брэндийн шинэхэн загваруудыг Парис дахь Raf Simons шоурумээс нэгдүгээр сарын 18-23 өдрүүдэд худалдан авах боломжтой ба брэндийн төлөөлөгчдийн мэдэгдэж буйгаар дараа, дараагийн улирлуудад ч мөн шинэ цуглуулгууд тогтмол гарсаар байх болно.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх