Хайх

Ralph Lauren шоуныхаа шууд дамжуулалтыг хийхээр Periscope-той тохирлоо

Ralph Lauren шоуныхаа шууд дамжуулалтыг хийхээр Periscope-той тохирлоо

Лондонд

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Ralph Lauren эртнээс технологи ашиглаж, 4D голограмтай шоу гэх мэт хүндлэл хүртэх эрхтэй санаачлага олныг хийсэн. Энэ удаад тэд Periscope гэх онлайн шууд дамжуулагчтай хамтарч ажиллахаар болжээ

2015 онд хэн нэгнийг онлайн дамжуулалтаар гайхшруулахад хэцүү болсон. Гэхдээ Periscope-ийн ачаар Ralph Lauren-ий шоуг зөвхөн гэртээ компьютер ширтэж суугаа хүн биш харин Лондон дахь Пикадилли талбай дээр, аварга том дэлгэцээр гарч буйг бас үзэж болох нь. Учир нь тайзан дээр өрнөх бүх үйл явдлыг тэд  шууд дамжуулах гэнэ. Түүнчлэн шоу эхлэхээс хэд хоногийн өмнө дэлгэц дээр Ральф Лорены Twitter хуудсын нийтлэлүүд гарах болно. Магадгүй энэ санаачлага нь хажуугаар өнгөрч явсан зорчигчдыг Ralph Lauren-ы хамгийн ойрын бүтик орж худалдан авалт хийхэд нөлөөлөх байх.

Компанийн үүсгэн байгуулагчийн хүү ба сурталчилгаа хариуцсан гүйцэтгэх захирал Дэвид Лорен энэ талаар: "Periscope 10 сая гаруй хэрэглэгчидтэй тул чадамж ихтэй. Тэгээд ч тэдний үзэгчид маш боловсронгуй. Харин Пикадилли талбайгаар долоо хоног бүр 2 сая хүн алхаж өнгөрдөг бөгөөд магадгүй тэдгээр хүмүүсийн цөөн хэд нь Нью-Йоркын загварын долоо хоногийн эхний эгнээнд суухыг хүсэж байгаа" гэжээ. 

 

цааш үзэх