Хайх

Шинэ хаяг: Зайсанд үүд хаалгаа нээсэн GODDESS салон

Шинэ хаяг: Зайсанд үүд хаалгаа нээсэн GODDESS салон

Японы ваби-саби философиор өөрийгөө хайрлан тордох нь

Text: Ө.Тодгэрэл


Урт удаан, завгүй долоо хоногийн эцэст нам гүм тайван орчинд шинэхэн маникюр хийлгэн арьс, үсэндээ шаардлагатай тэжээлийг нь өгч өөртөө хэдхэн цагийг зарцуулан алжаалаа тайлах шиг сайхан зүйл бүсгүйчүүд бидний хувьд бараг л үгүй билээ. Ийм ч учраас их хотын ихэнх салонууд захиалгадаа дарагдан хэт ачаалалтай ажиллаж байгаа энэ үед нэгэн шинэ салон үүд хаалгаа нээснийг дуулгахад таатай байна.

Их Монгол улсын гудамж дагуу байрлах "Khan Hills" хотхонд GODDESS хэмээх beauty орон зай хэдхэн долоо хоногийн өмнө албан ёсны нээлтээ хийн үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Хэрэглэгчдийн хувьд нэн чухал болох туршлагатай мэргэжилтнүүд, цэвэр цэмцгэр орчин, автомашины том зогсоол, боломжийн үнэ гэсэн үндсэн шалгууруудыг хангасан энэхүү шинэ салон нь нээгдсэнээсээ хойш олны анхаарлыг татан бүсгүйчүүдийн зорих дуртай салонуудын нэг болох шатандаа явж байна. Үс, арьс, бие галбир гээд цогцолсон үйлчилгээ үзүүлдэг GODDESS салон нь Японы ваби-саби философийг гол баримтлалаа болгон хэрэглэгчдийгээ байгаагаараа гоо үзэсгэлэнтэй, хүчирхэг гэдгийг нь мэдрүүлэх зорилготой гэнэ. Энэ зорилгынхоо хүрээнд тэд салоныхоо дотоод засалд онцгойрон анхаарч тасалгаа, өрөө бүрийнхээ дизайнаар тодорхой санааг илэрхийлэхээр тохижуулжээ.

Шинэ хаяг: Зайсанд үүд хаалгаа нээсэн GODDESS салон (фото 1)

Шинэ хаяг: Зайсанд үүд хаалгаа нээсэн GODDESS салон (фото 2)

Шинэ хаяг: Зайсанд үүд хаалгаа нээсэн GODDESS салон (фото 3)

Салоны босгыг давмагц тэнгэрт хөвөх ягаан үүлэн дор эвэр угалз хээгээр тодрон харагдах хүлээн авах хэсэг Грекийн уран баримлууд, алтлаг өнгийн модерн тавилгуудтай хослон орчин үеийн атлаа сэтгэлд дотно, гэртээ байгаа мэт тухтай мэдрэмж төрүүлнэ. Цаашлаад үндсэн хэсэг рүү нэвтрэх үед ягаан тоосгон ханан дээрх алтан хүрээтэй том үсчний толинууд, тансаг номин ногоон өнгийн педикюрын креслонууд, алтлаг элементүүдтэй цэмцгэр цагаан маникюрын хэсэг гээд өнцөг булан бүр нь гоо зүйн таашаал өгөх нь Instagram-ын эрин үед амьдарч буй орчин үеийн хэрэглэгчдийн чин сонирхол юм. Харин салоны гол үйлчилгээнүүд хийгддэг LPG ба арьсны гоо сайхны спа өрөөнүүдэд ваби-саби дизайны голлох шинж тэмдгүүд болох байгальтай нэгтгэн амар амгаланг мэдрүүлэх цайвар ногоон хана, сэтгэл тайвшруулах Бурхан Буддагийн зураглал биеллээ олжээ.

LPG үйлчилгээ

Шинэ хаяг: Зайсанд үүд хаалгаа нээсэн GODDESS салон (фото 4)

Шинэ хаяг: Зайсанд үүд хаалгаа нээсэн GODDESS салон (фото 5)

АНУ-ын FDA-аас (Хүнс ба Эмийн захиргаа) хүлээн зөвшөөрөгдсөн цорын ганц целлюлитийн эсрэг гоо сайхны үйлчилгээ болох LPG нь дасгал хөдөлгөөн болон хоолны дэглэмд задардаггүй өөхийг задлах, бодисын солилцоо ба цусны эргэлтийг нэмэгдүүлэх, илүүдэл шингэнийг хөөх, хаван буулгах үндсэн зорилготой. Арьсны гаднаас өвдөлт, зүсэлтгүйгээр массаж хэлбэрээр хийгддэг LPG эмчилгээг нүүрнээс эхлээд хөл хүртэл биеийн аль ч хэсэгт хийх боломжтой. Зориулалтын галбир барьсан хувцас өмсөн хэвтэхэд эмч LPG аппаратаар массаж хийснээр эмчилгээ явагдах юм.

LPG нь GODDESS салоны үндсэн үйлчилгээ бөгөөд Эндормологийн патент бүхий албан ёсны аппарат ашиглан наймаас дээш жилийн туршлагатай эмчээр хийгддэг байгаа. Уг салоны аппарат нь нэг эмчилгээгээр гурван өөр төрлийн үр дүнг нэгтгэн хүргэдгээрээ онцлог юм. Тодруулбал тухайн газрын арилдаггүй өөхний нөөцийг 70%-иар арилгаж, целлюлитийг толийлгож, арьсан дахь өөрийн коллаген, эластин ба гиалуроны хүчлийг нэмэгдүүлснээр арьсыг дүүргэдэг байна.

Гоо сайхан

Шинэ хаяг: Зайсанд үүд хаалгаа нээсэн GODDESS салон (фото 6)

Шинэ хаяг: Зайсанд үүд хаалгаа нээсэн GODDESS салон (фото 7)

GODDESS салонд Германы Janssen Cosmetics брэндийн бүтээгдэхүүнүүдийг ашиглан арьс чангалах, арьсны өнгийг сэргээх, гүн цэвэрлэх, нөхөн төлжүүлэх, батганы эсрэг болон үрчлээний эсрэг үйлчилгээ хийгддэгээс гадна эрчүүдийн арьсанд тусгайлан зориулсан эмчилгээнүүд санал болгогддог байна. Мөн мэдээж вакс, сормуус зэрэг уламжлалт үйлчилгээнүүдийг эндээс авах боломжтой.

Спа үйлчилгээ

Шинэ хаяг: Зайсанд үүд хаалгаа нээсэн GODDESS салон (фото 8)

Шинэ хаяг: Зайсанд үүд хаалгаа нээсэн GODDESS салон (фото 9)

GODDESS салоныг зорих бас нэгэн шалтгаан бол бие махбод болоод оюун ухааны тайвшралийг олгох, өөрийн биедээ илүү тухтай, өөртөө илүү итгэлтэй болгох спа үйлчилгээнүүд юм. Биеийн зовиур, тавгүй байдлыг мэргэжлийн бариачийн ур чадвараар арилгах ароматерапи иллэг, Ази хүмүүсийн биеийн онцлогт хамгийн ихээр тохирсон алжаал тайлж эд эс сэргээх цэгэн даралттай тосгүй бариа гэсэн үндсэн хоёр төрлийн бариа бий. Түүнчлэн OPI, Orly брэндүүдийн бүтээгдэхүүнүүдээр хийгддэг маникюр, педикюрын үйлчилгээ авах боломжтой. Спа үйлчилгээнд хамрагдах зуураа аяга кофе уун өдрийнхөө стрессийг тур ч болов мартах тайван орчин энд бүрджээ.

Шинэ хаяг: Зайсанд үүд хаалгаа нээсэн GODDESS салон (фото 10)

Шинэ хаяг: Зайсанд үүд хаалгаа нээсэн GODDESS салон (фото 11)

Үсчин

Юуны түрүүнд хэрэглэгчдийн тав тухыг урдаа тавин аливаа зүйлийг хялбарчилдаг болсон өнөө үед бүх хэрэгцээг нэг дороос авах боломжтой байдал нь аливаа бизнесийн гол давуу тал болдог. GODDESS салоныг зорьсон үед арьс арчилгаа, спа үйлчилгээ, галбиржуулалт зэргээс гадна үсэндээ эмчилгээ хийн сүүлийн үеийн тренд будалт, тайралтуудыг хийлгэх боломжтой.

 

GODDESS салон

Хаяг: ХУД, 11-р хороо, Хан Хиллс хотхон, 535-р байр

Утас: 77130808

Instagram хуудас @goddess.official_

 

цааш үзэх