Хайх

Stella McCartney каталогийн зураг авалтаа хогийн цэг дээр хийлээ

Овоолсон хог дунд үзэгдэх шинэ загварууд

Text: Buro.Mongolia


Зураг:

 

Stella McCartney брэнд намар-өвөл 2017 цуглуулгынхаа сурталчилгааны зураг авалтыг хогийн цэг дээр хийлээ. "Энэхүү зураг авалтын гол санаа нь бид ямар байхыг хүсэж байгаа, мөн ирээдүйг хэрхэн өөрчлөх чадвартайг харуулахад оршино. Бид өөрсдөө л ийм зэргийн хаалттай "ертөнцийг" бий болгосон. Харамсалтай нь энэхүү ертөнц нь бидний байгаль дэлхий, бодит нөхцөл байдалтай огтхон ч уялдаагүй юм" хэмээн дизайнер зураг авалтын талаар ярьжээ.

Гэхдээ загвар өмсөгчдийн ард үзэгдэх овоолсон хог нь ердөө л чимэглэл юм. Зураг авалт үнэн хэрэгтээ Шотландын нэгэн задгай талбай дээр явагдсан байна. Сурталчилгааг хариуцаж ажилласан зурагчин Харли Вейр энгийн зурагнуудаас гадна мөн богино хэмжээний бичлэг танилцуулсан бөгөөд уг бичлэгт моделиуд экологийн гамшгийн төвөөр алхаж буйгаар гарчээ.

Энэ дашрамд дурдахад саяхан дизайнер Стелла Маккартни дахин боловсруулсан далайн хог хаягдал ашиглан хувцас ба гутал бүтээх болсноо мэдэгдсэн байгаа.

цааш үзэх