Хайх

Төгс хамтрагч: Аялал, нислэгт зориулсан Paul Smith-ийн хослол

Төгс хамтрагч: Аялал, нислэгт зориулсан Paul Smith-ийн хослол

Ямар ч нөхцөлд бэлтгэгдсэн

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Paul Smith-ийн A Suit to Travel in хослолын “акробат” сэдэвтэй танилцуулга нэгдүгээр сард болоод өнгөрсөн. Харин энэ есөн сард хослол худалдаанд гарах боллоо

Урт нислэгийн дараа сайхан харагдана гэдэг бараг л боломжгүй зүйл. Байнгын ажлын аялал хийдэг хэрнээ өөгүй харагдах шаардлагатай байдаг хүмүүст эрхэм Пол Смит санаа тавихаар шийлэж "A Suit to Travel in" хослол бүтээсэн.

"A Suit to Travel in" хослолын гол давуу тал нь түүний үрчийдгүй чанар юм. Тэгэхээр одооноос нислэгийн үеэр хослолоо үрчийлгэхээс айн бие барьж суух эсвэл сайтар индүүдээд бэлдсэн олон удаагийн нөөц хослол авч явах шаардлагагүй боллоо. Paul Smith-ийн бүтээл удаан нислэгийн дараа ч төгс байдлаа авч үлдэхийг амлаж байна. Хослолын нууц нь бараг огт нугалардаггүй "high-twist" хэмээх ноосон утсанд оршиж байгаа аж. "A Suit to Travel in" Италид оёгдсон бөгөөд Slim, Soho ба Mayfair гэх гурван төрлийн загвартай гарчээ. Борлуулалт есдүгээр сараас авахуулан Paul Smith-ийн албан ёсний дэлгүүрүүдээр явагдах бөгөөд хослолыг салгаж худалдан авах боломжтой.

Шинэ бүтээлийн тэсвэртэй чанарыг харуулсан, акробатчдын оролцсон сэтгэл хөдөлгөм танилцуулгыг дахин нэг үзэхийг санал болгож байна.

цааш үзэх