Хайх

Төрсөн өдрийн мэнд, Кендалл! Түүний шилдэг street style төрхүүд

Төрсөн өдрийн мэнд, Кендалл! Түүний шилдэг street style төрхүүд

21 нас

Text: Ө.Тодгэрэл


Супер модель, олон нийтийн сүлжээний од, загварын шүтээн ба реалити шоуны оролцогч Кендалл Женнер өнөөдөр 21 нас хүрлээ. Үүнтэй холбогдуулан бид түүний хамгийн шилдэг street style төрхүүдийг эргэн дурслаа

Сүүлийн нэг жилийн хугацаанд Кендалл Женнер өөрийн загварын ертөнц дэх байр сууриа улам бататгаж чадсан. 2015 оны арванхоёрдугаар сард Victoria's Secret загварын шоуны тайз дээр анх удаагаа алхаж, тун удалгүй Vogue сэтгүүлээс "Супер модель" өргөмжлөлийг хүртэж, Их дөрвөлийн загварын долоо хоногууд дээр бүхий л томоохон брэндүүдийн шоунуудад оролцож, тоолшгүй олон сурталчилгааны нүүр царай болсон тэрбээр хамгийн гол нь өөрийн street style төрхүүдээрээ дэлхийн өнцөг бүрийн залуу бүсгүйчүүдийн загварын шүтээн болж чадсан юм. Кроп топ, өргөн өмд, халаат маягийн намирсан хүрэм, богино тайралттай жийнс ба нэвт гэрэлтэх цамцаар гоёх дуртай Кендалл өнгөрсөн хугацаанд өөрийн гэсэн өвөрмөц стиль боловсруулж, гудамжны хувцаслалтын хатан хаанаар нэрлэгдэж байна.

Ингээд дөнгөж хорин насандаа амжилтын оргилд гарч чадсан Кендаллийн сүүлийн үеийн шилдэг төрхүүдийг хамтдаа сонирхоцгооё.

цааш үзэх