Хайх

Цаг үетэйгээ хөл нийлүүлэх оролдлого: Victoria’s Secret plus-size модельтой гэрээ байгууллаа

Цаг үетэйгээ хөл нийлүүлэх оролдлого: Victoria’s Secret plus-size модельтой гэрээ байгууллаа

Брэнд нэр хүндээ хадгалж үлдэхийг хичээн шинэ төрлийн маркетинг хийж байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Сүүлд хэд хэдэн дуулиан тарьж, хэрэглэгчдийнхээ дургүйцлийг хүргээд авсан Victoria's Secret брэнд загвар өмсөгчдөө илүү төрөлжсөн болгож, нийгэмтэйгээ хөл нийлүүлэн алхах тал дээр түлхүү анхаарч байна. Брэнд саяхан анхны plus-size загвар өмсөгчөө ажилд авсан бөгөөд моделийн оролцсон сурталчилгааны зургуудыг өчигдөр цацлаа.

Victoria's Secret-ийн анхны Large size-тай албан ёсны загвар өмсөгчөөр Али Тейт Катлер тодорсон бөгөөд тэрээр сурталчилгаанд зориулан брэндийн Bluebella марктай хамтран гаргасан капсул цуглуулгын хар өнгийн торон боди өмсөн зургаа даруулжээ.

Сурталчилгаанд түүнтэй хамт загвар өмсөгч Лаура Рахман-Кидд ба Оливия Санг болон трансжендер жүжигчин Мэй Симон Лифшиц нар оролцсон байна.

Үүнээс өмнө Victoria's Secret пуш-аптай хөхний даруулгын үйлдвэрлэлийг зогсоохоор шийдэж, мөн өдгөө 22 настай трансжендер модель Валентина Сампайотой гэрээ байгуулсан билээ.

 

 

Цаг үетэйгээ хөл нийлүүлэх оролдлого: Victoria’s Secret plus-size модельтой гэрээ байгууллаа (фото 1)

Цаг үетэйгээ хөл нийлүүлэх оролдлого: Victoria’s Secret plus-size модельтой гэрээ байгууллаа (фото 2)

Цаг үетэйгээ хөл нийлүүлэх оролдлого: Victoria’s Secret plus-size модельтой гэрээ байгууллаа (фото 3)

Цаг үетэйгээ хөл нийлүүлэх оролдлого: Victoria’s Secret plus-size модельтой гэрээ байгууллаа (фото 4)

 

цааш үзэх