Хайх

Цагаан пальтотой: Дерек Зуландер Марио Тестиногийн фото төсөлд

Цагаан пальтотой: Дерек Зуландер Марио Тестиногийн фото төсөлд

Хэтэрхий царайлаг

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

2015 оны сүүлийн саруудад “Zoolander 2” кино хэвлэл мэдээллийг байлдан дагуулж байна. Энэ удаад Дерек Зуландерийн алдарт “Цэнхэр ган” нэртэй харц Марио Тестиногийн хар-цагаан зураг дээр буужээ

Марио Тестиногийн алдарт "алчуур" цуврал зураг авалтад бас нэгэн шинэ гишүүн нэмэгдлээ. Тэр нь "Zoolander" киноны од буюу дэлхийн хамгийн сайхан залуу Дерек Зуландер юм. Түүнээс өмнө энэхүү хүндэт цувралд Анна Винтур, Кейт Мосс, Наоми Кэмпбелл ба Кристен Стюарт гэх зэрэг алдартнууд цагаан алчууртай зургаа даруулаад амжсан билээ.
Дерек ба Тестино нарын хамтын ажиллагааны үр дүнд бэлэн болсон хар цагаан зураг дээр хэтэрхий царайлаг залуу маань цагаан алчуурыг ташаагаараа ороосноор гарчээ. Тэрбээр мөн хантааз ба толгойн уяагаа тайлахаас татгалзсан тул, Тестиногийн бусад хамтрагчидтай харьцуулбал илүү их хувцастай төрх гаргасан байна.

цааш үзэх