
Царайны хэлбэртээ тохирсон нүдний шил сонгох хялбар 3 алхам
Нүдний шил бол зүгээр нэг хараа засах эсвэл нарны хамгаалалт болох хэрэгсэл биш юм. Энэ нь таны дүр төрхийг өөрчлөх, хэв маягийг тодотгох хамгийн хүчтэй аксесуаруудын нэг билээ. Тиймээс өөрийн царайны хэлбэрт зохицсон нүдний шилийг сонгох нь маш чухал. Зөв хэлбэртэй, чанартай шил нь таны нүүрний тэнцвэрийг хадгалж, царайны давуу талыг тодотгох болно.
Ингээд уншигчдадаа зориулан царайны хэлбэртээ тохирсон нүдний шил сонгох хялбар гурван алхмыг танилцуулж байна.
Нүүрний хэлбэрээ тодорхойлох
Нүүрний хэлбэрийг ерөнхийд нь дугуй, зууван, дөрвөлжин, зүрхэн, гурвалжин хэмээн тав ангилдаг. Жишээлбэл дугуй царайны төрхтэй хүнд дөрвөлжин, хурц өнцөгтэй шил илүү зохидог бол дөрвөлжин нүүрний хэлбэртэй хүнд дугуй, зууван хэлбэрийн шил тохирдог байна. Тиймээс юун түрүүнд царайны хэлбэрээ тодорхойлон өөрийн онцлогт таарсан шилийг сонгохыг зөвлөе.

Нүдний эрүүл мэндэд тохирсон чанартай шил сонгох
Нүдний шил сонгохдоо зөвхөн загварын тал дээр анхаараад зогсохгүй, нүдний эрүүл мэндэд ээлтэй чанартай линз, хүрээтэй эсэхийг нягтлах нь хамгийн чухал алхмуудын нэг юм. Учир нь зөв линз нь таны харааг хамгаалахаас гадна нүдний ядаргааг багасгаж, өдөр тутмын амьдралд тань тав тухыг нэмдэг билээ. Тэгвэл бидний зүгээс Японы JINS хэмээх нүдний шилний брэндийг онцолж байна. JINS нь минимал хийц, шинэлэг технологиороо дэлхий даяар хэрэглэгчдийн талархлыг хүртсэн шилний брэнд бөгөөд “дизайн + эрүүл мэнд” гэсэн үзэл баримтлалыг эрхэмлэдэг гэдгээрээ салбартаа танигдсан билээ.






Тухайлбал JINS Screen линз нь дэлгэцийн хөх туяаг 25–40% хүртэл бууруулж, нүдний ядаргаа, хуурайшилтыг мэдэгдэхүйц багасгадаг тул олон цагаар компьютер, утас ашигладаг хүмүүст хамгийн тохиромжтой байдаг. Мөн маш хөнгөн хүрээтэй учир нүдний шилээ өдрийн турш зүүхэд ч бараг мэдрэгдэхгүй, тав тухтай хөнгөн байдлаараа онцлог аж. Харин загварын хувьд өргөн сонголттой ба таны царайны хэлбэр болон хувийн онцлог хэв маягт яг тохирох шил заавал олдоно. Иймд бидний зүгээс царайны хэлбэрт тань тохирох JINS брэндийн шилнүүдийг танилцуулж байна.



ӨӨРИЙН НҮҮРНИЙ ХЭЛБЭРТ ТОХИРСОН ШИЛЭЭ ОЛОХ
Дугуй
Дугуй хэлбэрийн нүүртэй хүмүүсийн нүүр өргөн, хацар бага зэрэг булцгар, эрүү жижигтэй харагддаг. Ийм төрлийн царайг гонзгой харагдуулахын тулд өнцөгтэй хүрээ бүхий шил сонгох хэрэгтэй. Харин JINS 360 цуглуулгын дөрвөлжин хурц хүрээтэй шилнүүд дугуй царайнд илүү тохиромжтой бөгөөд 360° уян хатан нугастай тул нүүрний хэлбэрт жигд таарна. Мөн бат бөх, хөдөлгөөнд саад болохгүй учир өдөр тутамд зүүхэд тохиромжтой.




Дөрвөлжин
Дөрвөлжин хэлбэрийн царайтай хүмүүс тэгшхэн эрүүтэй, хурц шанааны ястай, өргөн духтай байдаг. Иймд энэхүү царайны хэлбэрийг бага зэрэг зөөлрүүлэхийн тулд дугуй, зууван хэлбэрээр нумарсан хүрээтэй шил сонгох нь тохиромжтой. Тэгвэл JINS брэндийн Liberty цуглуулгын шилнүүд энэ төрлийн царайнд төгс тохирох болно. Тус загварууд нь ихэвчлэн дугуйвтар хүрээтэй байдаг ба маш өнгөлөг, гоёмсог загваруудтай учир эмэгтэйлэг, ялдам байдлыг тодотгож өгөх давуу талтай.




Зууван
Зууван царай нь хамгийн universal буюу бараг бүх төрлийн шил зохидог хэлбэр. Хамгийн чухал нь нүүрний тэнцвэрийг алдагдуулахгүйгээр өөрийн хэв маягт тохируулан шилээ сонгох хэрэгтэй. Энэ тохиолдолд JINS Today цуглуулгын загваруудыг туршаад үзээрэй. Тус загварууд нь хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлагуудтай нийцсэн, стиль, өнгө, материалтай гэдгээрээ ялгардаг ба хөнгөн, бат бөх учир өдөр тутамд зүүхэд тохиромжтой.








Зүрхэн
Зүрхэн хэлбэрийн царай нь дух, шанаа өргөнтэй байдаг. Хэрэв та ийм төрлийн царайны хэлбэртэй бол доод хэсгээрээ бага зэрэг өргөн эсвэл дугуй хүрээтэй шил сонговол нүүрийг тэнцвэртэй харагдуулж өгдөг байна. Харин JINS Airframe загварууд нь энэ төрлийн хэлбэртэй царайнд төгс тохирно. Мөн энэхүү коллекци нь хөнгөн, нимгэн, дизайнтайн зэрэгцээ хамар, чихэнд хүндийн ачаалал үүсгэхгүй гэдгээрээ давуу талтай.




Гурвалжин
Гурвалжин хэлбэрийн нүүр нь өргөн дух, нарийн эрүүтэй байдаг. Ингэснээр нүүрний дээд хэсгийг нарийхан харагдуулах хүрээтэй шил сонгох нь хамгийн зохимжтой. Энэ тохиолдолд JINS 360° загварын уян хатан нугастай, дугуй хэлбэрийн шилнүүдийг туршаад үзээрэй. Дугуй хүрээ нь духны өргөн болон эрүүний нарийн байдлыг тэнцвэржүүлж илүү зөөлөн, зөв дүр төрхтэй харагдуулж өгдөг байна.




JINS Mongolia
Хаяг: Галлериа-Улаанбаатар, 2 давхарт
Утас: 7507 4433
Facebook: JINS Mongolia
Instagram: @jins_mongolia