Хайх

The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо

Оны шилдэг брэнд, шилдэг загвар өмсөгч, шилдэг дизайнерыг харцгаая

Text: Бюро 24/7


Зураг:

Өчигдөр Лондон хотод загварын салбарын шилдгүүдийг тодруулдаг Их Британийн The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслол зохион байгуулагдаж, нийт 10 номинацад ялагчдаа шалгарууллаа. Royal Albert Hall барилгад зохиогдсон тус ёслолыг жүжигчин Трэйси Эллис Росс хөтлөн явуулсан бөгөөд арга хэмжээнд Донателла Версаче, Жоржо Армани зэрэг загварын амьд домог болсон дизайнерууд хүрэлцэн ирсэн юм.

Энэ жил Bottega Veneta загварын ордон "Оны шилдэг брэнд"-ээр тодорч, тус брэндийн дизайнер Дэниел Ли "Оны шилдэг дизайнер", "Оны шилдэг гоёл чимэглэлийн дизайнер", "Оны шилдэг эмэгтэй хувцасны дизайнер" гэсэн хэд, хэдэн шагнал хүртжээ. Ингээд энэ жилийн The Fashion Awards шагнал гардуулах ёслолын ялагчдыг харцгаая.

Оны шилдэг дизайнер: Дэниел Ли

The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 1)

Оны шилдэг брэнд: Bottega Veneta

The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 2)

Шилдэг эрэгтэй хувцасны дизайнер: Ким Жонс, Dior Men

The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 3)

Шилдэг эмэгтэй хувцасны дизайнер: Дэниел Ли, Bottega Veneta

The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 4)

Шилдэг гоёл чимэглэлийн дизайнер: Дэниел Ли, Bottega Veneta

The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 5)

Oны шинэ авьяастан (эрэгтэй хувцасны дизайнep): Беттани Уильямс, Bethany Williams

The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 6)

Oны шинэ авьяастан (эмэгтэй хувцасны дизайнep): Режина Пио, Rejina Pyo

The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 7)

Шилдэг загвар өмсөгч: Адут Акеч

The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 8)

"Urban Luxe" буюу шилдэг street style брэнд: Fenty

The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 9)

Шилдэг бизнес удирдагч: Ремо Руффинни, Moncler

The Fashion Awards 2019 шагнал гардуулах ёслолын ялагчид тодорлоо (фото 10)

Сэтгэгдэл бичих

цааш үзэх