Хайх

TikTok татаж авах төгс цаг үе! Загварын тухай шилдэг 7 хуудас

TikTok татаж авах төгс цаг үе! Загварын тухай шилдэг 7 хуудас

Text: Buro.Mongolia


Карантины үеэр чөлөөт цагаа юунд зарцуулахаа мэдэхгүй уйдаж байна уу? TikTok татаад авбал танд чөлөөт цаг гэх юм байхгүй болно гэдэгт итгэлтэй байж болно шүү. Бид уншигчиддаа гэртээ хийх дасгалууд, унших номууд, туршиж үзэх арьс арчилгаануудыг өмнө нь зөвлөөд амжсан тул одоо цагийг илүү зугаатай өнгөрүүлэхэд туслах, мөн мэдээж давхар загварын мэдлэг олгох шилдэг TikTok хуудаснуудыг нэгтгэхээр шийдлээ.

Бриттани Хавьер

@brittany.xavier

the outfit you pause on, you wear. video credit: @sterlingmonett ##fashion ##outfits

Why Is Everything Chrome (Lean Swag Rock Wit It) - King Critical

Бриттанигийн хуудас бол TikTok дахь загварын тухай хуудаснуудын хамгийн алдартай нь гэж хэлж болно. Өмнө нь тэрээр загварын шоунд бэлдэх тухай мэдээлэл хүргэдэг байсан бол одоо 13 настай охиноо Хейли Бибер шиг хувцаслаж, өөрөө ч дахин давтагдашгүй street style төрхүүдийг бүрдүүлж үзүүлдэг байгаа.

Симон Порт Жакмюс

@jacquemus

 

Love Me Again - John Newman

Загварын салбарынхны хайртай дизайнер өөрийн хуудаснаа загварын шоуны тайзны арын бичлэгүүдийг нийтэлж, өөрийн баг хамт олныг танилцуулж, хувийн амьдралынхаа зарим зүйлсийг ч мөн хуваалцдаг. Жинхэнэ Симон гэж хэн болохыг мэдэхийг хүсвэл эсвэл зүгээр л өхөөрдөм жижиг Le Chiquito цүнхийг харахыг хүсвэл түүнийг дагаарай.

Seldery

@seldery

here some fits :) ##fyp ##foryoupage ##foryou ##outfit ##fashion ##instagram ##outfitideas

Dripeesha Todrick Hall - kristarobertso

Селина Амстердамд амьдардаг бөгөөд хувцас худалдаж авах дуртай нэгэн. Юутай ч энэ тодорхойлолтыг тэрээр өөрийн TikTok хуудаснаа байршуулсан байсан юм. Тэрээр Chanel-ын винтэж гар цүнх барьж, секонд-хэнд дэлгүүрийн торгон алчуураар гоёж, Juicy Couture-ийн хамба хилэн хослол өмсдөг. Түүний стилийг “Sex and the City”-гийн Кэрри Бредшоу болон 2000-аад оны Пэрис Хилтоны холимог гэж тодорхойлж болно. Селинаг дагавал Nike-гийн пүүзийг пастель өнгийн кардигантай, бүр винтэж кутюр загвартай ч хүртэл хослуулж болдгийг харна.

Камила Коэлью

@camilacoelho

Got dressed up but my event cancelled - so here I am dancing in my room! NOT letting ##coronavirus ruin my night! ##foryou ##fyp ##foryoupage ##dance

#hiteverybeat - lulbabyynelii

Камилагийн хуудсыг дагаснаар загварын блогерууд карантины өдрүүдийг хэрхэн өнгөрүүлж буй талаар маш ойлгомжтой дүр зургийг олж харах болно. Өмнө нь брэндүүдийг сурталчлах ажлын хүрээнд Эйфелийн цамхгийн дэргэдэх тансаг зочид буудалд буун, хамгийн сүүлийн үеийн цуглуулгын даашинз өмсөн загварын шоунуудад оролцдог байсан блогерууд одоо гэртээ гоёж, гангаран, нүүрэндээ маск тавин бусдадаа зориулан гоо зүйн хувьд үзэсгэлэнтэй контентууд бэлдэж байна.

Эми Сонг

@aimeesong

When you show up in the same outfit as your girls ##fyp ##ahichallage ##whattowear

AhiChallenge - elrodcontreras

Карантины өдрүүдээр Эми өдрөө хэрхэн өнгөрүүлж байгааг харуулахаас гадна, энэ хаврын шинэхэн трендүүдийн талаар үнэтэй зөвлөгөөнүүдийг өгч байгаа.

Young Emperors

@young_emperors

Trust Young Emperors detectives to investigate with the utmost discretion ##fyp ##youngemperors ##switchoutfit ##fashion ##genderless ##frenchspies ##foryou

original sound - young_emperors

Бидний өмнө нь онцолж байсан ижил хэв маягаар хувцасладаг загварлаг хос одоо TikTok тавцанг байлдан дагуулж байна.

Dolce & Gabbana

@dolcegabbana

@camerondallas @amadoraat @avani @glitterandlazers @muslimthicc @jaydencroes @gilmhercroes @justmaiko @lorengray ##dudewithsign ##DGFattoAMano ##DGTikTok

DGFATTOAMANO - dolcegabbana

Италийн алдарт брэнд TikTok тавцанг ихэд чухал хүлээж авдаг бөгөөд бусдыгаа уриалсан сонирхолтой контентууд их хийдэг.

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх