Хайх

Карантины үеэр юу хийх вэ? Гэртээ байж, алдартнуудаас санаа аваарай

Карантины үеэр юу хийх вэ? Гэртээ байж, алдартнуудаас санаа аваарай

Text: Бюро 24/7


Белла Хадид, Марк Жейкобс болон бусад алдартнууд хэрхэн үр бүтээлтэй карантинд орохыг харуулж байна

Хөл хорио тогтоосны улмаас бид хүсэж байгаагаасаа их хугацааг гэртээ өнгөрүүлэх болж байна. Гэхдээ ингэлээ гээд сэтгэлээр унах, тэр тусмаа айж түгших шаардлага байхгүй. Учир нь бид хүчээ нэгтгэснээр эх дэлхийгээ, хүн төрөлхтнөө аварч байгаа шүү дээ. Тиймээс аль болох гэртээ байж, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлж, өмнө нь хойшлуулдаг байсан зүйлсээ хийж эхлээрэй.

Кайя Гербер жишээ нь Netflix үзэн зайрмаг идэж байгаа бол Белла Хадид амралтын хугацаагаа далимдуулан өмнө нь туршиж амждаггүй байсан арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдээ туршиж байна. Харин Крисель Лим ба Британи гэх загварын блогеруд карантин дууссаны дараа юу өмсөхөө харуулан, зөвлөгөөнүүд нийтэлж байгаа бол Эми Сонг TikTok хуудсаа хөгжүүлж эхэлжээ.

Ингээд гэртээ цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх санаануудыг алдартнуудаас авцгаая.

Марк Жейкобс шиг төрөл бүрийн нүүр будалт хийж суран, сонирхолтой туршилтууд хий

Карантиныг далимдуулан спортоо орхигдуулж болохгүй

Сэтгэлээр уналгүй хөгжмийн гайхамшгийг мэдэр! Кьяра Ферраньи шиг тагтан дээрээ чанга хөгжим тавин, дуулж ч болно

TikTok-ийг эсэргүүцэхээ болин, одооноос хөгжүүлж эхэл

Өмнө нь цаг зав хүрэлцдэггүй байсан арьс арчилгаануудыг хэрэгжүүлэн, өөрийгөө хайрла

Ким Кардашьяны адил утсан дээрх хэрэггүй, хуучин зургуудаа устга


Нохойгоо хайрлан, цагийг хамтдаа өнгөрүүл


Хаврын хувцасны шүүгээгээ бэлдэж тавь. Карантин хэзээ нэгэн цагт дуусаж л таарна

Гэртээ байж, өөрийгөө халамжлан, хайрлаарай!

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх