Хайх

VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ

VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ

Issue No.1 Spring/Summer 2022

Text: Ө.Тодгэрэл


Олон улсын Buro. дижитал сэтгүүлийг албан ёсны эрхтэйгээр эрхлэн гаргадаг Вэлин ХХК нь өөрсдийн VELIN гэх хоёр дахь брэндийг танилцуулснаас хойш багагүй хугацаа өнгөрсөн билээ. Бид Velin нэр дор маркетингийн агентлаг ажиллуулдаг бөгөөд одоо харин хэвлэмэл сэтгүүлийг уншигчдынхаа гарт хүргэхэд бэлэн боллоо. Манай хамт олон хэвлэл мэдээлэл, загварын салбарт нийт найман жилийн туршлага хуримтлуулсны эцэст ийнхүү чанарын өндөр түвшинд бэлтгэсэн загварын сэтгүүлийг танилцуулж байна. Velin нь олон улсын болон дотоодын загвар, гоо сайхан, амьдралын хэв маягийн талаар бичих, жилд хоёр удаа гарах, 200-с дээш нүүр бүхий цуглуулгын сэтгүүл юм. Бид ухаалаг, гүн сэтгэгдэл үлдээх контентоороо дамжуулан дотоодын авьяас чадваруудыг дэмжин түлхэц үзүүлж, эерэг өөрчлөлтийн дуу хоолой болж, зөвхөн загвар төдийгүй гоо сайхан, урлаг, соёлын салбаруудын найдвартай эх сурвалж байх болно.


"Сүүлийн найман жилийн турш бид Buro.-гоор дамжуулан дэлхийн шилдэг хувцас загвар, гоо сайхан, энтэртейнмент болон амьдралын хэв маягийн мэдээллийг уншигчдадаа дижитал хэлбэрээр хүргэсээр байна. Харин одоо бид Монголдоо энэ талаар мэргэшсэн загварын хэвлэмэл сэтгүүлийг гарган, шинээр гарч ирж буй залуу уран бүтээлчид, мөн байр сууриа олсон салбар бүрийн эрхмүүдийг онцолсон нийтлэл, ярилцлага, зураг авалт болон жинхэнэ бүтээлч ажлуудыг цогцлоосон Velin сэтгүүлийг та бүхний гарт хүргэж байгаад баяртай байна" - Velin сэтгүүл болон Buro. Монгол дахь салбарын Eрөнхий захирал Ө.Содгэрэл


Сэтгүүлийн нээлт зургаадугаар сарын 10-ны өдөр Lantern ресторанд зохион байгуулагдсан ба манай компанийн үнэнч хамтрагчид, дизайнерууд, үсний стилистүүд, нүүр хувиргагчид, моделиуд болон дотнын найзууд нэг дор цугларч Velin-ийг өлгийдөн авсан билээ. Мөн арга хэмжээний үеэр уран бүтээлч davaidasha, Bekatrina, 168, 290, Jossey, Choijoo, sash. нар тоглолтоо үзүүлж, комедиан Содоо ба Зори нар уур амьсгал бүрдүүллээ.

VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 1)

VELIN сэтгүүлийн анхны дугаар Good Price сүлжээ дэлгүүрийн Шангри-Ла, Хүүхдийн 100 болон Зайсан Скуэр салбаруудаар, мөн shoppy.mn дээр 80,000₮ үнэтэйгээр худалдаалагдаж эхэллээ.

VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 2)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 3)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 4)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 5)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 6)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 7)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 8)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 9)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 10)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 11)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 12)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 13)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 14)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 15)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 16)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 17)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 18)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 19)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 20)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 21)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 22)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 23)
VELIN загварын сэтгүүлийн түүх эхэллээ (фото 24)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх