Хайх

Жизель Бюндхен ба Том Брэди нар Met Gala 2017-гийн хамтран даргалагчаар ажиллана

Жизель Бюндхен ба Том Брэди нар Met Gala 2017-гийн хамтран даргалагчаар ажиллана

Энэ жилийн Met Gala ойртсоор байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Бразилын супермодель Жизель Бюндхен өөрийн нөхөр хөлбөмбөгчин Том Брэдигийн хамтаар Met Gala 2017 ёслолын хорооны "Хүндэт хамтран даргалагч"-аар ажиллах болжээ. Энэ жилийн ёслолын хороонд Анна Винтур, Кэти Перри, Фаррелл Уильямс болон АНУ-аас Япон улсад сууж байсан элчид сайд асан Кэролайн Кеннеди нар багтах гэнэ.

Жизель Бюндхен ба Том Брэди нар Met Gala ёслолд анх 2008 онд оролцож байсан бөгөөд тухайн үеийн ёслол "Superheroes: Fashion and Fantasy" сэдэв доор явагдаж байжээ. Харин хамгийн сүүлд тэд 2014 онд Америкийн кутюр дизайнер Чарльз Жеймсийн уран бүтээлд зориулсан үдэшлэгт хүрэлцэн ирсэн байна.

Met Gala үдэшлэг нь жил бүрийн тавдугаар сарын эхний даваа гарагт зохион байгуулагддаг юм. Харин энэ жилийн арга хэмжээ 2017 оны тавдугаар сарын 1-нд зохиогдож, үдэшлэгт зориулагдсан үзэсгэлэн Рей Кавакубогийн уран бүтээлээр хийгдэх болно.

Үзэсгэлэнд Рейгийн "Comme des Garçons" брэндэд зориулан урлаж байсан 120 гаруй загварууд тавигдах бөгөөд үдэшлэгт хүрэлцэн ирсэн зочид дизайнерын хувцсыг өмсдөггүй юм аа гэхэд, брэндийн уур амьсгалд нийцсэн төрх бүрдүүлдэг уламжлалтай.

цааш үзэх