Хайх

Жижи Хадид Vogue Italia сэтгүүлийн бодлогогүй зураг авалтын өмнөөс хүлцэл өчлөө

Жижи Хадид Vogue Italia сэтгүүлийн бодлогогүй зураг авалтын өмнөөс хүлцэл өчлөө

Дахиад л арьс өнгөний асуудал

Text: Buro.Mongolia


Зураг:

Vogue Italia сэтгүүлийн тавдугаар сарын дугаарын нүүр хуудас асар их шүүмжлэлд өртөн, олны дургүйцлийг хүргээд байна. Нүүр хуудсан дээр загвар өмсөгч Жижи Хадид гарсан бөгөөд түүний зургийг Стивен Кляйн даржээ. Харин асуудал үүсээд буй гол шалтгаан нь Жижигийн "борлуулан будсан" арьс юм. Олон нийтийн сүлжээний хэрэглэгчид "Цайвар арьстай моделийг ингэж байгалийн бус харагдуулан, борлуулж байхын оронд зураг авалтад байгалиасаа бор арьстай модель сонгох хэрэгтэй байсан" хэмээн шүүмжилсэн байна. Өөрөөр хэлбэл энэ зураг авалт нь дахин нэг удаа арьс өнгөөр ялгаварлан гадуурхах асуудлыг хөнджээ.

Харин шүүмжлэлийн талаар Жижи шүтэн бишрэгчдээсээ тэр даруйд нь хүлцэл өчсөн байна. Тэрээр зураг авалт дуусмагц даруулсан зургаа нийтэлсэн бөгөөд зурган дээр Жижигийн арьс хэвийн харагдаж байсан юм. Загвар өмсөгч бүсгүй зураг авалтын дараах зураг янзлах, хэвлэх үйл явцыг хянах боломжгүй байдгаа онцолж, зураг авалтын талбарыг орхимогц түүний хийж чадах зүйлс дуусдагийг хэлжээ. Жижи хэнийг ч гомдоохыг хүсээгүй төдийгүй бусдын өөрийгөө илэрхийлэх боломжийг булаахыг бүр ч хүсээгүй гэнэ. Тэрээр мөн энэ явдал бусад хэвлэл, сэтгүүлүүдэд сургамж болж, цаашид ийм алдаа гарахгүй гэдэгт найдаж буйгаа бичжээ. Хадидын хэлж буйгаар загварын салбарт тэгш бус байдлын асуудал одоог хүртэл хурц байгаа бөгөөд үүнийг цаг тухайд нь анхааралдаа авч, засаж залруулахыг оролдох нь их чухал аж.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх