Хайх

Жуд Лоугийн охин Fendi-гийн сурталчилгаанд

Жуд Лоугийн охин Fendi-гийн сурталчилгаанд

19 настай Айрис Лоу

Text: Бюро 24/7


Жуд Лоугийн охин Айрис Лоу Fendi брэндийн шинэ нүүр царайгаар тодорлоо. Ретро уур амьсгалтай VCR дүрслэл бүхий сурталчилгаанд Айрис Лоу Fendi брэндийн алдарт Peckaboo загварын цүнхийг танилцуулж буйгаар дүрслэгджээ. "Хүүхэд байхаасаа л загварт дурласаар ирсэн. Харин Peekaboo загварын нүүр царайгаар тодорно гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг юм. Энэ бол өөрийн гэсэн онцгой стильтэй хүмүүст зориулагдсан загвар" хэмээн Айрис Лоу сурталчилгааны үеэр ярьж байлаа.

Сонирхуулахад 19 настай Айрис Лоу 2015 онд загвар өмсөгчийн гараагаа эхлүүлсэн ба 2017 онд Miu Miu брэндийн нүүр царай, Burberry брэндийн гоо сайхны чиглэлийн нүүр царайгаар ажиллаж байсан билээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх