Хайх

Байгаль дэлхийдээ хайртай бүсгүй танд зориулсан MANGO-гийн Committed цуглуулга

Байгаль дэлхийдээ хайртай бүсгүй танд зориулсан MANGO-гийн Committed цуглуулга

Минимал хэв маягт дуртай ухаалаг хэрэглэгчдэд зориулагдсан

Text: Ө.Тодгэрэл


Загварын салбар үргэлж л өөрчлөгдөн шинэчлэгдэж байдгийн зэрэгцээ нийгэмд тохиолдож буй аливаа асуудлыг өөр дээрээ маш хурдан тусгаж байдаг. Яг одоо дэлхий нийтээрээ байгаль орчноо хамгаалах санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж буй энэ үед компанийн ёс зүй, бодлого, загварын мөчлөг зэрэг нь илүү хатуу шалгуураар шүүгдэж, шинэ өнцгөөс үнэлэгдэж байна. Өөрөөр хэлбэл брэндүүд одоо яаралтай асуудлын шийдвэрийг олж, өмнөхөөсөө хэд дахин илүү хариуцлагатай үйл ажиллагаа явуулах шаардлагатай болж байгаа юм.

Гэр бүлийн эзэмшилтэй Испанийн Mango брэндийн хувьд 2017 оноос эхлэн байгаль орчинд эерэг нөлөө үзүүлэх Committed санаачилгыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өдгөө тав дах тэнцвэртэй цуглуулгын ард гараад амжжээ. Take Action гэх томоохон хөтөлбөрийн нэгэн хэсэг болсон Committed санаачилга нь бизнесийн загварын нэн тэргүүнд хүрээлэн буй орчинд үзүүлэх нөлөө байх ёстойг онцолж, хувцас загвар хэрхэн хариуцлагатай, ухаалаг байж болохыг харуулдаг юм.

Дахин боловсруулсан материал, эко байдлаар гаргаж авсан мяндсаар бүтдэг Committed цуглуулга нь байгаль дэлхийтэй улам бүр ойртон нэгдсэн мэт мэдрэмж төрүүлэх энгийн цэмцгэр дизайн, зөөлөн дулаан өнгөнүүдээрээ танигддаг. Минимал амьдралын хэв маяг, ухаалаг хэрэглээ зэргийг дэмждэг хэн бүхэнд энэ цуглуулга гарцаагүй таалагдана. 1990-ээд оныг санагдуулам нарийн мөртэй энгийн урт хар даашинз, нэмэлт чимэглэлгүй дундаж хэмжээтэй гар цүнх, шулуун эсгүүртэй цэмцгэр цагаан хүрэм зэрэг нь хоорондоо төгс зохицож маш контемпорари төрх бүрдүүлнэ. Цуглуулгад багтсан загварууд бүгд биологийн задралд орох чадвартай, органик материалаар хийгддэг төдийгүй үйлдвэрлэлийн явцдаа усны хэрэглээг хэмнэж, химийн бодисын хэрэглээг эрс багасгаж, ажилчдад ажлын эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж өгдөг тул хэрэглэгчид ийнхүү тэнцвэртэй цуглуулгаас сонголт хийснээр дэлхийд үзүүлж буй сөрөг нөлөөгөө багасгах боломжтой.

Байгаль дэлхийдээ хайртай бүсгүй танд зориулсан MANGO-гийн Committed цуглуулга (фото 1)

 

Mango-гийн хэрэгжүүлж чадсан бодит шийдлүүд

 

ECOWASH технологи

Үйлдвэрлэлийн явцад ашиглагддаг ус, эрчим хүч ба химийн бодисын хэмжээг багасгах зорилготой Ecowash технологийн ачаар Mango жийнсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлтэд шаардагддаг усны хэмжээг 4 сая литрээр багасгаж чадсан байна. Mango-гийн хийсэн судалгаагаар жийнсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл бусад бүтээгдэхүүнийхтэй харьцуулбал хамгийн их буюу нийт шаардагдах усны 90%-ийг зарцуулдаг байна. Энэхүү дэвшилтэт технологийн тусламжтай Mango брэндийн санал болгодог нийт жийнсэн бүтээгдэхүүний 38% нь байгаль орчинд ээлтэй болоод байгаа бөгөөд дараагийн улиралд энэ үзүүлэлт нь 50% болж өсөх гэнэ.

GREENCEL мяндас

Mango брэнд шинжлэх ухааны салбарын мэргэжилтнүүдтэй хамтран Greencel гэх 100% биологийн задралд ордог мяндсыг модноос гаргаж авжээ. Мөн энэ мяндсыг үйлдвэрлэхэд ямар ч хортой бодис ашиглагддаггүй байна.

TENCEL Lyocell мяндас

Энэхүү мяндсыг бусад үйлдвэрлэлийн үр дүнд бий болсон хаягдал хөвөн даавуун материалаас эко байдлаар гаргаж авдаг байна.

Байгаль дэлхийдээ хайртай бүсгүй танд зориулсан MANGO-гийн Committed цуглуулга (фото 2)

Байгаль дэлхийдээ хайртай бүсгүй танд зориулсан MANGO-гийн Committed цуглуулга (фото 3)

Байгаль дэлхийдээ хайртай бүсгүй танд зориулсан MANGO-гийн Committed цуглуулга (фото 4)

MANGO Mongolia

Хаяг: Улсын Их дэлгүүр 2-р давхар, Зайсан Стар молл 1-р давхар

Утас: +976 94066160

Сэтгэгдэл бичих

цааш үзэх