Хайх

Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар

Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар

Pitti Uomo 2023 үзэсгэлэн

Text: Buro.Mongolia


Жилд хоёр удаа зохион байгуулагддаг загвартай холбоотой эрчүүд рүү чиглэсэн арга хэмжээнүүдийн хамгийн нэр хүндтэй, өргөн цар хүрээг хамардаг Pitti Uomo үзэсгэлэн яг одоо Италийн Флоренц хотноо болж байна. Арга хэмжээг зорин дэлхийн өнцөг булан бүрээс худалдан авагчид, загварын редакторууд, үзэгчид, сонирхогчдоос бүрдсэн 30,000 гаруй хүн хүрэлцэн ирдэг билээ. Pitti Uomo жил бүрийн нэг болон зургаадугаар сард зохион байгуулагддаг бөгөөд энэ үеэр эрэгтэй загварын шинэ улирал эхэлсэн гэж үзэх нь бий. Мөн тус арга хэмжээ нь ирээдүйд давамгайлах чиг хандлагуудыг тогтооход чухал үүрэг гүйцэтгэдэг юм.

Энд дан ганц дотоодын уран бүтээлчид бус олон улсад үйл ажиллагаагаа явуулж буй брэндүүд ч хүрэлцэн ирж шинэ цуглуулгаа танилцуулдаг уламжлалтай. Зочдын хувьд үзэсгэлэн дээрээс basic хувцаснууд урладаг япон дизайнераас эхлэн спорт хувцасны итали брэндтэй хүртэл танилцах боломжтой юм. Түүнчлэн үндсэн арга хэмжээнээс гадна Pitti Uomo-гийн хүрээнд тусгай төслүүд хэрэгждэг билээ. Үүнд залуу дизайнеруудаас бүрдсэн загварын шоу, брэндүүдийн байршуулсан аварга том инсталляц гээд юу ч хамаарч болдог.

Мэдээж хэрэг Pitti Uomo-г street style сурвалжилгагүйгээр төсөөлшгүй. Зочдын бүрдүүлсэн төрх үзэсгэлэн дээр дэлгэгдсэн загваруудаас дутахааргүй нөлөөллийг загварын салбарт оруулж чаддаг билээ. Энэ жилийн хувьд Флоренцын гудамжинд урьд урьдынхаасаа ч илүү их хүмүүс зөрөлдөн алхана. Шалтгаан нь Fendi загварын ордон саяхан нээлтээ хийсэн 50 сая ам.долларын үнэ бүхий Флоренцын захад байрлах арт барилгадаа эрэгтэй цуглуулгын загварын шоугаа хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн дизайнер Эли Рассел Линетзын ERL брэнд анхныхаа загварын шоуг Pitti Uomo-гийн үеэр танилцуулахаар болжээ. ERL бол үүсгэн байгуулагдаад удаагүй ч Lady Gaga, Канье Уэстээс эхлэн ASAP Rockу-гийн 2021 онд Met Gala дээр нөмөрч байсан алдарт бүтээлгийг урласан хурдацтай өсөн дэвжиж буй залуу брэнд юм.

Арга хэмжээн дээр загварын төрөл төрлийн уур амьсгал бүрддэг. Тейлор хийцтэй хослолоор гоёсон газар дундын тэнгисийг санагдуулам зуны, хөнгөн атлаа сонгодог стилиэс эхлэн эклектик төрлийн хэв маягийг эндээс ажиглах боломжтой.

Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 1)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 2)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 3)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 4)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 5)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 6)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 7)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 8)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 9)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 10)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 11)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 12)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 13)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 14)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 15)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 16)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 17)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 18)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 19)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 20)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 21)
Итали эрчүүд яаж хувцасладаг вэ?: Флоренц хотын гудамжаар (фото 22)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх