Хайх

Энэ хаврын 5 гол хээ

Энэ хаврын 5 гол хээ

Цэцэг, бөмбөлөг, тахь болон бусад

Text: Buro.Mongolia


Цэцгэн хээ

Хаврын улирлын салшгүй нэг хэсэг болсон цэцгэн хээ нь энэ удаад Dolce & Gabbana, Erdem, Louis Vuitton, Richard Quinn, Alexander McQueen, Versace брэндүүдийн цуглуулгад үзэгдлээ. Дизайнерууд бидэнд жижиг цэцэгсээс эхлээд сарнай, цээнэ зэрэг илүү том цэцэгсээр гоёхыг санал болгож байна.

 

Торгон алчуурын хээ

"Торгон алчуурын хээ" хэмээн бидний хэлж заншсан төрөл бүрийн дүрстэй эрээн хээ нь Дорно зүгээс гаралтай бөгөөд үргэлж өөрийн нууцлаг чанараараа дизайнеруудыг гайхшруулсаар ирсэн. Энэ улиралд Chloé, Marni, Etro, Loewe, Oscar de la Renta брэндүүд торгон алчуурын хээг загварууддаа нэвтрүүлсэн байгаа.

 

Амьтдын хээ

Зэрлэг амьтдын хээ ойрын хугацаанд моданаас гарах төлөвгүй байна. Сонгодог ирвэсний хээнээс гадна энэ хавар тахь болон могойн хээг анхааралдаа аваарай. Хамгийн сонирхолтой хувилбаруудыг Burberry, Roberto Cavalli, Off-White, Philosophy di Lorenzo Serafini брэндүүдээс олох боломжтой.

 

Бөмбөлгөн хээ

Романтик аястай бөмбөлгөн хээ нь энэ хавар сонгодог хар-цагаанаас эхлээд төрөл бүрийн тод өнгийн хувилбараар бидний хувцасны шүүгээнд нэвтэрнэ. Dolce & Gabbana бөмбөлгөн хээтэй хослол санал болгосон бол Erdem, Koche, Celine брэндүүд намирсан хөнгөн даашинзыг бөмбөлгөн хээгээр чимжээ.

 

Архитектурын шийдэлтэй хээ

Энэ улиралд нэгэн харьцангуй шинэ хээ моданд орсон нь хотын зураглалтай, архитектурын шийдэлтэй, монохром хээ юм. Ийм төрлийн сонирхолтой хээг Prada, Louis Vuitton, Acne Studios, Alexander McQueen брэндүүдийн цуглуулгаас олж харж болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх