Хайх

Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ?

Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ?

Text: Ц. Усанболор


Бариу, скинни өмд загварын салбарынхны дунд одоог хүртэл маргаан дагуулсаар. Зарим нь биеийн харьцааг эвддэг гэж үздэг бол зарим нь дуртайяа энэ төрлийн өмдийг хувцасны шүүгээндээ нэмсэн байдаг. Тэгвэл маргаан дагуулдаг энэ эгнээнд леггинс нэмэгдсэн гэхэд болно. Анх дасгал хийх зориулалттай бүтээгдэж байсан энэхүү хувцас нь өдгөө өдөр тутмын хувцаслалтын загварын зайлшгүй элемент болон хувирсан. Леггинсыг ямар ч хувцастай хослуулан өмсөх боломжтой хэдий ч нарийн дэг жаягтай хандах хэрэгтэй. Буруу хослуулбал биеийн галбир болон бүрдүүлж буй тухайн төрхийг эвдэж болзошгүй. Тиймээс үүнээс хэрхэн зайлсхийх вэ? Энэ намар дизайнерууд леггинсыг хэрхэн загварчилж буйг харцгаая.


Леггинс + хүрэм

Өргөн мөртэй хүрэм, энгийн топ, классик өсгийтэй гутал нь таныг загварлаг харагдуулаад зогсохгүй гайхалтай оффис төрхийг бүтээнэ. Мэдээж заавал бараан өнгийг сонгох шаардлагагүй, тод өнгөнүүдийг ч туршиж үзэж болно. Хамгийн гол зүйл бол гэрэлтдэг материал сонгохгүй байх явдал юм.

Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ? (фото 1)
Atlein fall\winter-2025
Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ? (фото 2)
Atlein fall\winter-2025
Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ? (фото 3)
Atlein fall\winter-2025

Леггинс + шорт

Леггинсийг шортны дотуур өмсөх нь маш өвөрмөц хэдий ч загварлаг сонголт байх болно гэдгийг загварын ордонууд энэ оны намар өвлийн цуглуулгуудаараа онцоллоо. Ингэснээр зуны хувцасны насжилтыг уртасгаж, намрын улиралд ч загварчлан өмсөх боломж олгоод буй.

Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ? (фото 4)
Coperni Fall\Winter-2025
Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ? (фото 5)
Coperni Fall\Winter-2025

Леггинс + арьсан хүрэм

Леггинсийг арьсан хүрэмтэй хослуулан өмсөх нь хамгийн төгс загварын шийдэл юм. Арьсан хүрэмний хүчирхэг байдал ба спортлог өмдний төгс зохицол нь мэдээж эрс тэс байдлыг үүсгэнэ. Гэвч загварын орднууд энэхүү хослолын доогуур түрийтэй гутал өмсвөл илүү үнэ цэнтэй төрхийг бүтээнэ гэж үзэж байна.

Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ? (фото 6)
Hermes Fall-2025
Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ? (фото 7)
Hermes Fall-2025

Леггинс + өндөр өсгийт

Сэрүүн болох үед ноосон цамцаа гарган леггинстэй загварчлан өмсөх нь хамгийн энгийн хэр нь загварлаг сонголтуудын нэг байх болно. Таны бүрдүүлсэн төрх даруухан санагдаж, та илүү эмэгтэйлэг шинж чанарыг тодотгох хүсэлтэй бол доогуур нь нарийн өсгийтэй гутал өмсөхийг зөвлөж байна.

Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ? (фото 8)
Acne Studios Fall\Winter-2025
Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ? (фото 9)
Acne Studios Fall\Winter-2025

Леггинс + урт түрийтэй гутал

Леггинс болон урт түрийтэй гутал аль хэдийн тренд болсон хослол билээ. Түрийтэй гутал нь хөлийг урт харагдуулж, биеийн төгс харагдуулдаг увдистай. Харин гутлын өсгийний өндөр бүсгүй таны сонголтоос хамаарах болно.

Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ? (фото 10)
Fall 2025 Ready-to-Wear
Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ? (фото 11)
Fall 2025 Ready-to-Wear
Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ? (фото 12)
Fall 2025 Ready-to-Wear
Энэ намар леггинсийг юутай хослуулан өмсөх вэ? (фото 13)
Fall 2025 Ready-to-Wear

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх