Хайх

Гар цүнхний шинэ тренд: Гадил хэлбэртэй цүнх

Гар цүнхний шинэ тренд: Гадил хэлбэртэй цүнх

Ямар ч төрхтэй хослуулах боломжтой

Text: Buro.Mongolia


Сүүлийн үед дизайнерууд илүү өвөрмөц гар цүнхний хувилбаруудыг санал болгох боллоо. Өнгөрсөн хугацаанд Bottega Veneta-гийн банш хэлбэрийн гар цүнх бестселлер болж, Off-White-ийн цоолбортой гэмээр загвар загварын блогеруудын дуртай аксесуараар нэрлэгдээд байсан бол энэ удаад богино оосортой, гадил жимсийг санагдуулам гар цүнх тренд болж байна.

Жишээ нь Rejina Pyo яг л гадил жимсийг санагдуулам эсгүүртэй гар цүнхийг танилцуулсан бол Maison Margiela илүү энгийн хувилбарыг харуулсан юм. Харин The Row, Carolina Santo Domingo зэрэг брэндүүд чулуун чимэглэлтэй, тэгш бус хэмтэй зэрэг өвөрмөц загваруудыг санал болгосон байгаа. Өвөрмөц атлаа эмэгтэйлэг харагдах гадил жимсний хэлбэртэй уг загварыг оффис хувцас, спорт хослол, slip даашинз гээд ямар ч төрхтэй хослуулах боломжтой.

Гар цүнхний шинэ тренд: Гадил хэлбэртэй цүнх (фото 1)
Гар цүнхний шинэ тренд: Гадил хэлбэртэй цүнх (фото 2)
Гар цүнхний шинэ тренд: Гадил хэлбэртэй цүнх (фото 3)
Гар цүнхний шинэ тренд: Гадил хэлбэртэй цүнх (фото 4)
Гар цүнхний шинэ тренд: Гадил хэлбэртэй цүнх (фото 5)
Гар цүнхний шинэ тренд: Гадил хэлбэртэй цүнх (фото 6)
Гар цүнхний шинэ тренд: Гадил хэлбэртэй цүнх (фото 7)
Гар цүнхний шинэ тренд: Гадил хэлбэртэй цүнх (фото 8)
цааш үзэх