Хайх

Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026

Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026

Ralph Lauren, Coach, Proenza Schouler болон бусад

Text: Ж.Булган


Нью-Йоркийн загварын долоо хоног амжилттай зохион байгуулагдлаа. 2026 оны хавар-зуныг тодорхойлох эхний шоу Micheal Kors брэндийн цуглуулгаар эхэлж, Coach өөрсдийн загваруудаараа олны анхаарлыг нэлээдгүй татлаа. Мөн Америк улсаас гаралтай Ralph Lauren хэдхэн өнгөний тоглолттойгоор маш минимал төрхүүдийг хамгийн дэгжин загварчилгаагаар танилцууллаа.

Ralph Lauren

Орчин үеийн романтик хэв шинжтэй загварууд гэж дүгнэж болох донжийг тус брэнд танилцууллаа. Сийрсэн малгай, нимгэн материалтай нэвсгэр сорочка, элдэв нэмэлт оруулгагүй зуны даашинзнууд нэг талаараа амралт зугаалга, аялалд гарах сэдлийг бидэнд төрүүлэх шиг. Нөгөөтээгүүр дулаан өдрүүдэд өмсөж болох хослол, нимгэн хүрмүүдийг тэд мөн дахин танилцуулж буй нь магад энэ брэндийн мөнхийн онцлох сэдэв болов уу. Өнгөний сонголтуудын хувьд тус брэнд энэ удаад хар, цагаан, улаан гэх гурван өнгөнүүдийг голчилжээ.

Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 1)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 2)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 3)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 4)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 5)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 6)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 7)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 8)

Calvin Klein

Calvin Klein мөн адил завсрын өнгөнүүдийг түлхүү сонгожээ. Хувцас загварын хувьд тэд америк эрх чөлөөг хувцсаараа илэрхийлэхийг зорьсон ба бүсгүйчүүд үсээ даавуун алчуураар шуусан байдал нь яг л хөдөө тосгоны охидын өдөр тутмын хэв маягийг санагдуулам. Зарим загваруудыг ажиглавал oversize гэхээс илүүтэйгээр хэтэрхий томдчихсон хувцсыг албаар өмсөөд эрх чөлөө гэж хэлж байгаа мэт загварууд танилцуулагдлаа.

Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 9)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 10)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 11)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 12)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 13)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 14)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 15)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 16)

Michael Kors

Тус брэндийн 2026 оны загварууд яг л шоколадны цуглуулга шиг. Зөөлөн бор өнгө, дулаан ягаан өнгө гээд яг л чихрийн цаас шиг. Мөн Michael Kors-ийг бид тэдний урладаг цүнхгүйгээр төсөөлшгүй. Тэд энэ удаад цүнхний бас нэгэн шинэ загвараа танилцуулж байгаа нь олны анхаарлыг татав. Сагсгар савхин унжлагатай цүнхнүүдийг ажвал бохо хэв маягтай төстэй хэдий ч хийцийн хувьд өдөр тутамдаа ч гэлтгүй үдэшлэг, баярын орой ч тансаг харагдуулах шийдэлтэйгээр урлажээ.

Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 17)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 18)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 19)

Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 20)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 21)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 22)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 23)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 24)

Proenza Schouler

Рэйчел Скотт Proenza Schouler-ийн бүтээлч захирлаар томилогдож үүгээр түүний анхны загварын шоу танилцуулагдлаа. Bazaar болон Vogue сэтгүүл Рейчелээс өндөр хүлээлттэй байгаа гэдгээ мэдэгдэж байсан бол, тэрээр өөрийгөө Proenza Schouler-ийн амин судас болж чадна гэдгээ батлан харуулав. Тэрээр зуны углааш болон цүнхний загварууд дээр онцгой анхаарч, ер бусын өнгөний хоршлуудыг харгалзуулав. Ямайк гаралтай дизайнер бүсгүй өөрийн орны уламжлалт гар сүлжмэлийг ч мөн цуглуулгадаа багтаажээ.

Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 25)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 26)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 27)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 28)

Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 29)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 30)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 31)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 32)

Coach

Coach энэ жилийн Америкийн загварын долоо хоногт хамгийн содон өнгө аясаар эргэн ирлээ. Стюарт Веверсийн 2026 оны хавар-зуны цуглуулга бол өөдрөг уур амьсгалтай, хүйс харгалзаагүй бөгөөд хуучирсан мэт савхи, нөхөөстэй элэгдэж хуучирсан хослол, биеийн хэлбэр дагасан даашинз нэмдэг нь Нью-Йоркийн тэнгэр баганадсан барилгуудыг зурагтай хэвлэсэн футболк. Зарим талаараа гагцхүү Нью-Йоркийн залуус ингэж хувцаслаж чадна гэж тэд үлгэрлэжээ.

Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 33)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 34)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 35)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 36)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 37)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 38)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 39)
Нью-Йоркийн загварын долоо хоногийн тойм: Хавар-зун 2026 (фото 40)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх