Хайх

Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд

Text: Бюро 24/7


Зураг:

Шинэ арван жил руу дамжин орохдоо бид бага насныхаа дурсамжийг сэргээсэн ретро трендүүдийг авч үлдэж байна.

Савхин пиджак

1990-ээд онуудад бүгд л савхин пиджаканд дурладаг байсан. Үүний баталгааг 90sanxiety гэх дурсамж сэргээсэн Instagram хуудаснаас харах боломжтой. Вайнона Райдер, Курт Кобейн, Анжелина Жоли, Жонни Депп, Брэд Питт, Синди Кроуфорд гээд савхин пиджак өмсдөггүй байсан хүн гэж бараг л үгүй. Энэхүү хуучны тренд нь эргээд моданд ороод багагуй хугацаа өнгөрч байгаа ч брэндүүдийн энэ оны pre-fall болон resort цуглулугуудыг харах нь ээ ойрын хугацаанд моданаас гарах шинж алга. Тиймээс эртхэн шоппинг жагсаалтдаа оруулаарай.

Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 1)
Khaite
Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 2)
Tibi
Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 3)
Jil Sander

Макси юбка

Шагай хүрсэн урт юбка ба даашинзууд бол өнгөрсөн үеийн бас нэгэн хит загвар юм. Моника, Рейчел ба Фиби нарыг хэрхэн хувцасладаг байсныг санахад л хангалттай. Харин орчин үеийн хамгийн загварлаг хувилбаруудыг Nanushka, Khaite, Aalto, Linder ба Saint Laurent брэндүүд танилцуулсан байгаа.

Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 4)
Khaite
Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 5)
Saint Laurent
Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 6)
Nanushka

Нам суудалтай өмд ба юбка

Нам суудалтай загварууд эргээд моданд орлоо. Шинэхэн цуглуулгуудаас бид бэлхүүс хэсгээрээ томдсон мэт нам суудалтай брюк өмднүүд, мөн нам суудалтай мэт харагдах өвөрмөц өнгөний шийдэлтэй юбкануудыг олж харсан байгаа.

Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 7)
Nehera
Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 8)
Jil Sander
Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 9)
Proenza Schouler

Өмдөн дээр давхарласан юбка

Гвен Стефани бол 1990-ээд болон 2000-аад онуудын загварын шүтээн байсан гэж хэлж болно. Тэрээр нам суудалтай өмд өмсөх дуртай байснаас гадна заримдаа өмдөн дээрээ юбка давхарлан өмсдөг байлаа. Хэрвээ та заримдаа өмд, юбка хоёрын алийг нь өмсөхөө шийдэж чадахгүй байвал Гвенээс жишээ аван хоёуланг нь давхарлан өмсөөрэй. Харин стайлингийн зааварчилгааг Joseph, Bottega Veneta ба Jil Sander брэндүүдээс харахыг зөвлөж байна.

Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 10)
Joseph
Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 11)
Simon Miller
Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 12)
Bottega Veneta

"Галууны хөл" хээ

"Галууны хөл" хээ нь ихэвчлэн 1970-аад оны язгууртны стильтэй уялддаг ч 1990-ээд онуудад ч бас энэ хээг их өмсдөг байсан. Тухайн үед уг хээгээр гангарах дуртай гол алдартан нь загвар өмсөгч Иман байсан юм. Тэгэхээр түүнээс стилистик аргачлалд суралцаж, мөн Gucci ба Balmain брэндүүдээс бүтээлч санаанууд олж аваарай.

Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 13)
Balenciaga
Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 14)
Balmain
Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 15)
Gucci

Багет цүнх

1990-ээд оны гар цүнхний загварыг бодох үед толгойд юуны түрүүнд багет цүнх орж ирдэг. Яг л Кэрри Брэдшоугийн барьдаг шиг богино оосортой жижиг багет цүнх. Өнөөдөр харин энэ загварыг бараг л бүх брэндүүд шинэчлэн гаргаж байгаа тул сонголтоо хийх л үлдлээ.

Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 16)
Wandler
Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 17)
By Far
Савхин пиджак, макси юбка болон бусад дурсамж сэргээсэн 2020 оны ретро трендүүд (фото 18)
By Far

Сэтгэгдэл бичих

цааш үзэх