Хайх

Төгс төгөлдөрт тэмүүлдэг охины ордныхны онцгой зан чанарууд

Төгс төгөлдөрт тэмүүлдэг охины ордныхны онцгой зан чанарууд

Бүх зүйл төлөвлөгөөний дагуу

Text: Г.Тэмүүлэн


Бейонсе, Майкл Жексон, Уоррен Баффет, Стивен Кинг, Тим Бертон, Камерон Диас, Адам Сэндлер болон Pink энэ ордод хамaaрагдана. Хэрэв та охины ордонд төрөгсдийг зөөлөн, намуухан хүмүүс гэж төсөөлдөг бол энэ нь том эндүүрэл юм. Эмх журамтай, төгс төгөлдөрт тэмүүлэгч охины ордныхныг ямар зан чанарууд онцгой болгодгийг олж мэдэцгээе

Бүхнийг төлөвлөж байдаг төгс хүмүүс

Охины ордонд төрсөн хүмүүс хийх ёстой зүйлсээ өдөр, сараар нь маш нарийн төлөвлөөд зогсохгүй, өөрсдийнхөө бүхий л амьдралыг урьдаас бодсон байдаг. Тэд ухаалаг, сахилга баттай, зохион байгуулалт сайтай бөгөөд маш ажилсаг. Тиймээс ч тэднийг зорилгодоо хүрэхэд нь юу ч зогсоож чадахгүй. Охины ордныхон эмх замбараатай байдал, дүрэм журамд дуртай бөгөөд бүхнийг төгс хийхийг эрмэлздэг. Гэхдээ хааяа тэдний төгс төгөлдөрт тэмүүлдэг зан чанар нь охины ордныхныг хэт ёсорхог мэт харагдуулах нь бий.

Материалист үзэлтэй карьеристууд

Охины ордныхон ихэвчлэн материалист үзэлтнүүд байдаг тул тэд тав тух, тансаг байдлыг эрхэмлэдэг. Жижиг детальд анхаарал хандуулах чадвар, өө сэвгүй гүйцэтгэл, нягт нямбай байдал, бодитой дүгнэлт хийж чаддаг зан чанар нь тэднийг удирдах албан тушаал эзлэхэд нь тусалдаг. Ажлын талбар дээр тэд бүх үйл явцыг хяналтдаа авч байж санаа нь амардаг. Хамгийн аймшигтай нь тэд алдаа гаргасан тохиолдолд өөрийгөө төдийгүй бусдыг ч өршөөдөггүй. Тиймээс дарга тань охины ордонд төрсөн хүн байвал танд үнэхээр аз дутжээ. Гэхдээ удирдах албан тушаалтнуудаас гадна, охины ордонд төрсөн хүмүүс дунд бүтээлч сэтгэлгээтэй, урлагийн хүмүүс цөөнгүй байдаг нь үнэхээр гайхалтай.

Өөртэйгөө адилхан төгс хүнийг хайдаг

Охины ордныхон карьер, гадна төрх болон хувийн харилцааны тал дээр ч төгс зүйл рүү тэмүүлдэг. Тиймээс үзэсгэлэнтэй, дур булаам, амжилттай охины ордныхон хувийн амьдралаа зохиохдоо бүхнийг цэгнэж, сайтар төлөвлөсний эцэст л өөртэйгөө адилхан төгс хүнийг сонгох болно. Бүр ухаангүй дурласан үедээ ч тэд сэтгэл хөдлөлдөө автаж, ямар нэг болчимгүй үйлдэл хэзээ ч хийдэггүй. Мөн тэд хүмүүсийг маш сайн таньж чаддаг тул түүнийг хуурч мэхэлнэ гэж санасны ч хэрэггүй шүү. Охины ордонд төрөгсөд өөрсдөө ч маш үнэнч шударга, тогтвортой хүмүүс байдаг учраас төгс эхнэр эсвэл нөхөр, сайн эцэг эх болдог байна.

Тэдний төсөөлөн бодох чадвар, бүтээлч сэтгэлгээнд хязгаар үгүй

Агата Кристи, Стивен Кинг, Тим Бертон, Лев Толстой зэрэг охины ордод төрсөн шилдэг уран бүтээлчдийг дурдахад л хангалттай. Жижиг деталийг харах чадвар, нарийн мэдрэмж, бүтээлч сэтгэлгээ, ургуулан бодох чадвар гээд уран бүтээлч хүнд байх ёстой бүхий л шинж чанар охины ордныхонд бий. Мөн тэдэнд төрөлхийн хөгжмийн сонсгол, дуулах авьяас заяасан байдаг. Тиймээс ч тэдний дундаас алдартай уран зохиолчид, хөгжмийн зохиолчид, жүжигчид, кино найруулагчид төрөн гардаг.

цааш үзэх