Хайх

Амьдралын чанараа ахиулах нь: Upper house residence

Амьдралын чанараа ахиулах нь: Upper house residence

Text: Т.Номин-Эрдэнэ


Эрүүл хооллолт, дасгал хөдөлгөөн, аюулгүй тухтай орчин, эерэг сэтгэлзүй, идэвхтэй амьдралын хэв маяг гээд маш олон хүчин зүйлс бидний амьдралын чанарт нөлөөлдөг. Тэдгээрээс хамгийн их жин дарах нь амьдрах орчин нөхцөлийн ая тух юм. Урлагийн сод бүтээл үзэсгэлэнгийн танхимд л илүү гэрэлтэж, зохих ёсоор үнэлэгддэгийн адил ая тухтай, амар тайван орчинд аж төрөх нь амьдралын чанараа ахиулах том алхам билээ. Энэхүү алхмыг хийхдээ их хотын хамгийн цэвэр цэмцгэр, зэрэглэл өндөр, ажил хэрэгч хийгээд амар тайван уур амьсгалын голч цэгт байрших Upper house residence тансаг зэрэглэлийн орон сууцыг сонгох нь зөв цагт зөв газраа цэцэглэхийн эхлэл буюу.


БАЙРШИЛ БА ҮНЭ ЦЭНЭ

Ургах нарны өнгийг уул ус, ой модтой нь, туяарах тэнгэрийн хаяаг их хотын гэрэлтэн гялалзах төрхтэй нь хамт тольдож болох гайхалтай харууцыг Зайсан толгойн баруун талд, Будда цэцэрлэгт хүрээлэнгийн чанх урд сүндэрлэсэн Upper house residence-ээс мэдрэх боломжтой. Белла Виста, Будда Виста хотхонуудтай хөрш зэргэлдээ амьдарч, Зайсан Хилл, Зайсан Скуэр, Голден Будда гэх мэт үзвэр үйлчилгээний газруудаар зочилж, Зайсан толгой, Туул голын эргээр зугаалах алтан байршил тэднийх. Хаашаа ч алхсан хамгийн ойрхон бүсэд түгжрэлд түүртэж алтан цагаа алдахгүйн дээр дуу чимээ, олны хөлөөс зайдуу хувийн орон зайгаа бүрдүүлэх боломжтой нь уг төслийн үнэ цэнийг улам өсгөж буй. Амьдралын хэмнэл ижил хөршүүдтэйгээ хамт дэлхийн боловсролыг олгогч нэр хүндтэй сургуулиудад бяцхан үрсээ сургаж, аюулгүй, тав тухтай орчинд өсөж хөгжихийг нь харах шиг жаргал хаа байх вэ. Энэ бүх шалтгаан Upper house residence-ийг үе улиран өнгөрөвч үнэ цэн нь буурахгүй байхад хамгийн том нөлөөтэй билээ.

Амьдралын чанараа ахиулах нь: Upper house residence (фото 1)

ЧАНАР БА НЭР ХҮНД

Үзэсгэлэнгийн танхимын голд байршсан ч чанарын доголдолтой бол ямар ч урлагийн бүтээлд нэр хүнд үгүй. Үүний адил нийслэлчүүдийн мөрөөдлийн байршилд орших энэхүү орон сууцыг тансаг зэрэглэл хэмээх ангилалд багтааж буй чухал шалтгаануудыг цухасхан дурдъя. Уг барилга нь дэлхийд тэргүүлэгч АНУ, ОХУ, БНГУ, Франц, Итали, Япон зэрэг улсын шилдэг брэндүүдээр тоноглогдсон бөгөөд ОХУ-д чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдсэн А500С маркийн арматур болон салбартаа тэргүүлэгч “Premium construction” ХХК-ны 400 маркийн бетоноор “Ноён трэйд” ХХК зураг төслийн дагуу угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн билээ. Нар халхлах барилгагүй шигүү бус зай талбайд 19 давхар, 62 айлын орон сууцад тухлан амьдрахдаа барилгын гүйцэтгэлийнх нь чанарыг гадаад болон дотоод заслын хамгийн сүүлийн үеийн шийдэл, чанартай тоноглол, тансаг амьдралын хэв маягт нийцэх өрөөний зөв хийгээд хүртээмжтэй зохион байгуулалт зэргээс нь харах боломжтой. Тухайлбал, Upper house residence нь төвийн инженерийн шугам сүлжээнд бүрэн холбогдсон учраас ус, дулааны аливаа асуудалгүй ба газар хөдлөлтийн 8 баллд тэсвэр бүхий бүрэн цутгамал хийцлэлтэй. 24 цагийн харуул хамгаалалтын систем, автомашингүй хүүхдийн тоглоомын талбай, нийтийн амралтын талбай бүхий ногоон байгууламж, тэргэнцэр болон хүүхдийн тэрэг зорчих тусгай замтайгаас гадна дотроо 105 автомашины дулаан гарааш, гаднаа 25 автомашины ил зогсоолтой. Энэ бүхний дээр оршин суугчдадаа зориулсан Concierge service буюу илгээмж хүлээн авах, илгээх, ресторанд ширээ захиалах, хоол хүргэх, дуудлагын жолооч, такси дуудах, хүнсний бүтээгдэхүүний хүргэлт болон хими цэвэрлэгээ зэрэг хувийн туслах үйлчилгээг санал болгодог нь завгүй амьдралын хэмнэлд нийцэх дэлхийн жишиг юм.

Амьдралын чанараа ахиулах нь: Upper house residence (фото 2)
Амьдралын чанараа ахиулах нь: Upper house residence (фото 3)
Амьдралын чанараа ахиулах нь: Upper house residence (фото 4)

ДОТООД ЗАСАЛ БА ИНТЕРЬЕР

Гаднаасаа орчин үеийн сонгодог интерьертэй Upper house residence-ийн гурван метр өндөр тааз, сайхан харууцтай саруулхан цонх, шилэн тагт бүхий дотоод засал нь neo-contemporary болон classic modern гэсэн хоёр сонголттой. B1 давхарт япон стандартын саун, нэгдүгээр давхарт нийтэд зориулсан том, тав тухтай хүлээлгийн танхимтай бол айл бүрд цэлгэр үүдний өрөө, зочны угаалгын өрөө, хувцас угаах өрөө, хүнсний агуулахын өрөө зэрэг үндсэн өрөөнүүдээс гадна нэмэлт орон зайг шийдэж өгчээ. Хэдийгээр гэрийн эзэд интерьер заслаа хүссэнээрээ хийх боломжтой ч хана, тааз, шал, хаалга, угаалгын өрөөний хэрэгсэл, сантехник гэх мэт тухайн барилгын суурь тоноглолууд чанартай байх нь хамгийн чухал. Энэ тал дээр гүйцэтгэгчид БНГУ-ын Holzer брэндийн хаалга болон модон шал, MAK Euro Windoor үйлдвэрийн герман технологийн 8.5 мм зузаантай цонх, Legrand брэндийн цахилгааны тоноглол, Итали улсын Primi ceramiche брэндийн хүүхдийн өрөө болон ариун цэврийн өрөөний шал, ханын плита, АНУ-ын Kohler брэндийн угаалгын өрөөний хэрэгсэл, сантехникийн тоноглол зэрэг дэлхийд алдартай 10 гаруй брэндийг сонгосон нь тансаг зэрэглэлийн орон сууцад зайлшгүй байх ёстой босго стандарт юм. Цөөн айлын тав тухтай, саруулхан орон зайг бодолцон 110 м.кв 3 өрөөнөөс эхлээд 174 ба 216 м.кв 4 өрөө, 281 м.кв 5 өрөө байрны сонголтуудыг гаргаж, 16-19 давхартаа 5-6 өрөө дүплекс болон пентхаусыг төлөвлөжээ.

Амьдралын чанараа ахиулах нь: Upper house residence (фото 5)
Амьдралын чанараа ахиулах нь: Upper house residence (фото 6)
Амьдралын чанараа ахиулах нь: Upper house residence (фото 7)
Амьдралын чанараа ахиулах нь: Upper house residence (фото 8)
Амьдралын чанараа ахиулах нь: Upper house residence (фото 9)
Амьдралын чанараа ахиулах нь: Upper house residence (фото 10)
Амьдралын чанараа ахиулах нь: Upper house residence (фото 11)

Амарлингуй Буддагийн мэлмий дор шинэхэн өглөөг угтан цэцэрлэгт хүрээлэнгээр нь салхилж, Туул голын хөвөө, Зайсан толгойн хаяанд байршил, хийц, чанарын төгс хослолыг мэдрэх шинэ боломж тийм ч олон тохиохгүй билээ. Тиймээс америк болон европ стандартын гүйцэтгэлтэй минимал атлаа хээнцэр орчинд аж төрж, амьдралын чанараа ахиулах алхмыг Upper house residence тансаг зэрэглэлийн орон сууцаас эхлээрэй.

Upper House Residence

Хаяг: Зайсан толгойн баруун талд, БУДДА цэцэрлэгт хүрээлэнгийн чанх урд UPPER HOUSE RESIDENCE

Утас: 89989030

Facebook: Upper House Residence

Instagram: @upperhouseresidences

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх