Интерьерийн шийдэл: Тод өнгийн буйдан
Хэрэв та энэ жил өөрийн амьдардаг гэртээ багахан шинэчлэлийг хийхээр төлөвлөж байгаа бол анхаарлаа хандуулаарай. Минимал амьдралыг илүүд үзэж өөрийн сууцдаа илүү зүйл авахгүйгээр энгийн байх таны үзлийг хэн ч няцаахгүй ч гэлээ амьдралд заримдаа сэтгэл сэргээх зүйл хэрэгтэй шүү дээ. Таны амьдрах орчин өөрөө таны хувийн орон зай байдаг, магад та хүссэнээрээ гэрээ өөрчилж болох хэдий ч дан ганц хэдхэн завсрын өнгөнд баригдаж дотоод заслаа бүтээх нь тийм ч сонирхолтой биш. Заримдаа хэт нэг өнгөөр дагнасан орчин таны оюун санаанд тайвшрал, аливаа төвлөрөхөд таатай орчин байж мэдэх ч сэтгэл гутралд орсон үед тань эсрэгээрээ аюултай орчин бүрдэж болдог.

Орчин үеийн хэв маяг болон винтеж элементүүдийг хослуулсан дулаан, эклектик интерьерийн хэв маягаараа танигдсан Нейт Беркус The Oprah Winfrey Show нэвтрүүлэгт оролцсоноороо улам алдаршиж, Америкдаа алдар нэрийг олсон нэгэн билээ. Тэрээр “Саарал бол сайн суурь өнгө хэдий ч дангаараа хангалтгүй өнгө. Саарал өнгө нь янз бүрийн текстур болон илүү дулаан өнгөнүүдтэй хослуулах үед хамгийн сайхан орчныг цогцлоодог” хэмээн тайлбарлажээ. Түүний хэлсэн энэхүү зөвлөмжийг иш татаж бичсэнд та гэрийн ханаа тод өнгөөр будах хэрэгтэй гэсэн үг биш юм. Та гэрээ тэр чигт нь өөрчлөлгүйгээр ердөө буйдангаа тод өнгөөр сонгоход л хангалттай. Энэ нь интерьерийг бүхэлд нь “дахин амилуулах” хамгийн бага зардалтай, хамгийн өндөр нөлөөтэй шийдэл гэж дизайнерууд үздэг.

Тод өнгийн буйдан санал болгодог интерьерийн мэргэжилтнүүд олон хэдий ч тэдний зөвлөгөө болгоныг бичиж уншигчдадаа уйдаалгүйгээр зурган байдлаар онцолж байгааг хүлээн авна уу.





Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт