Хайх

Калифорни дахь Apple компанийн шинэ оффисын интерьер дизайныг харцгаая

Калифорни дахь Apple компанийн шинэ оффисын интерьер дизайныг харцгаая

Жонатан Айвын бүтээсэн интерьер дизайн

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Калифорни мужийн Купертинод байрлах Apple компанийн шинэ оффисын интерьер зургууд цахим ертөнцөд цацагдлаа. Нийт 71 га газар, 230,000 м2 талбайтай "Apple Park" гэх энэхүү барилгын төслийг Их Британийн архитектор Норман Фостер (Foster + Partners) гүйцэтгэжээ. Уг барилга нь нийт 12,000 гаруй ажилтанд зориулагдсан бөгөөд ирээдүйд тус компанийн төв оффис болох юм. "Apple Park" төслийн инженерүүдийн төлөвлөснөөр тус барилга нь бүхэлдээ дахин сэргээгддэг эрчим хүчээр ажиллах аж.

Калифорни дахь Apple компанийн шинэ оффисын интерьер дизайныг харцгаая (фото 1)Калифорни дахь Apple компанийн шинэ оффисын интерьер дизайныг харцгаая (фото 2)

Футурист ба минималист хэв маягтай энэхүү барилгын интерьер заслыг iPod ба iMac-ын загварыг зохион бүтээсэн, Apple компанийн дизайн хариуцсан захирал Жонатан Айв боловсруулсан байна.

"Apple Park" барилга нь өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийсэн бөгөөд компани одоогоор зөвхөн хэсэг ажилтнуудаа уг байршил руу нүүлгэн шилжүүлж амжсан гэнэ. Учир нь нийт 12,000 ажилтныг бүгдийг нь нүүлгэн шилжүүлэхэд тодорхой хэмжээний цаг хугацаа шаардлагатай байгаа аж. Ямартаа ч Жонатан Айв энэ намар гэхэд шинэ оффис руугаа нүүж дуусна хэмээн Wall Street Journal сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Калифорни дахь Apple компанийн шинэ оффисын интерьер дизайныг харцгаая (фото 3)Калифорни дахь Apple компанийн шинэ оффисын интерьер дизайныг харцгаая (фото 4)Калифорни дахь Apple компанийн шинэ оффисын интерьер дизайныг харцгаая (фото 5)Калифорни дахь Apple компанийн шинэ оффисын интерьер дизайныг харцгаая (фото 6)

цааш үзэх