Хайх

Винтэж хэв маягийн тухай мэдлэг олгох 5 Instagram хуудас

Винтэж хэв маягийн тухай мэдлэг олгох 5 Instagram хуудас

Винтэж дизайны хэв маягт татагддаг бол доорх хуудаснуудыг дагаарай

Text: Buro.Mongolia


@ the_80s_interior

Хэрэв та "Stranger Things" зэрэг 1980-аад оны винтэж уур амьсгал, хэв маягт татагддаг бол @the_80s_interior хуудсыг заавал дагаарай. Энэхүү хуудсанд тухайн үеийн хамгийн алдартай, бүтээлч дотоод заслуудаас гадна ном, сонин дээр хэвлэгдэн үлдсэн архив зургууд бий.

@daughterofthe70s

Тод шар өнгө, ногоон ургамал, эрч хүч мэдрэгдэх оргилуун хэв маяг гээд 1970-аад оны шүтэн бишрэгч бол @daughterofthe70s хуудсыг дагаарай.

@ettoresottsass

1980-аад оны мемфис хэв маягтай дизайнд татагддаг бол @ettoresottsass хуудсанд анхаарал хандуулаарай. Дизайны хорхойтнууд төдийгүй Виржил Абло, Херон Престон зэрэг алдарт дизайнеруудын бүтээлч санааны эх үүсвэр болсон энэхүү хуудас дизайны мэдрэмжийг тань хөглөх болно.

@vernerpantonofficial

1926-1998 оны хооронд амьдарч байсан Данийн архитектор Вернер Пантон интерьер ба тавилгын дизайны түүхэнд минимал байдлыг хасч этгээд, сайкеделик уур амьсгал нэмж, хувьсгал хийсэн гэдгээрээ алдартай нэгэн билээ. Хэрэв та түүний өвөрмөц дизайнуудтай танилцахыг хүсвэл дээрх хуудсыг дагаарай.

@vintage__interiors

@vintage__interiors хуудаснаас ар-деко, баухаус, сурреал, постмодерн зэрэг 1920-1990 онуудын хооронд дэлгэрч байсан дизайны урсгалууд интерьер засалд хэрхэн нөлөөлж байсныг харах боломжтой.

цааш үзэх