Хайх

Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла

Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла

Open House өдөрлөгтэй танилцацгаая

Text: Buro.Retelling


Та бидний хэзээний танил, чанар, үнэ цэнээрээ салбартаа тэргүүлэгч Хурд групп өөрсдийн дараагийн бүтээн байгуулалт болох “Жаргалант Хүннү Вилла” хотхоны бүтэц зохион байгуулалтыг танилцууллаа. Байгальд ойр, тав тухтай, олон улсын жишигт нийцсэн амьдрах орчныг бүрдүүлэхээр зорьсон энэхүү төсөл нь орчин үеийн шийдэл, чанартай хийцлэлээрээ онцлог юм.

Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 1)

Энэ удаагийн Open House арга хэмжээний үеэр худалдан авагчдад зориулсан зөвлөгөө мэдээлэл, төлбөрийн уян хатан нөхцөл, хөнгөлөлт урамшууллыг нэг дороос авах боломж бүрдсэн бөгөөд төслийн үнэ цэнэ, амьдрах орчны давуу талыг илүү ойроос мэдрүүлэх онцлогтой болж өнгөрлөө.


Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 2)

Open House арга хэмжээ нь худалдан авагчдын сонирхол, хэрэгцээнд нийцсэн зөвлөгөө мэдээлэл, төлбөрийн таатай нөхцөл, хөнгөлөлт урамшуулал зэргийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж, төслийн үнэ цэн, амьдрах орчны давуу талыг илүү ойроос мэдрүүлэх онцлогтой болж өнгөрлөө. “Жаргалант Хүннү Вилла” хотхон нь оршин суугчдын эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжсэн цогц төлөвлөлттэй. Клаб хаус, фитнес төв, хөл бөмбөг болон сагсан бөмбөгийн талбай, хүүхдийн тоглоомын талбай зэрэг нь олон улсын “Villa” стандартын дагуу шийдэгдэж, гэр бүл төвтэй тайван, аюулгүй орчныг бүрдүүлжээ. Түүнчлэн жилийн дөрвөн улиралд цэвэр агаарт, хотын төвөөс холгүй байршилд амьдрах боломжийг олгож буй нь тус хотхоны хамгийн том давуу талуудын нэг юм.

Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 3)
Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 4)

Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 5)
Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 6)

Тус Open House өдөрлөгт Хурд Группийн мэргэжилтнүүд бүрэн бүрэлдэхүүнээр ажиллаж төслийн нарийн бүтцийг задлан тайлбарласан юм. Жишээлбэл эрчим хүч зарцуулах хэмнэлтийг 20% болгон бууруулж, SMART HOME аюулгүй байдал бүхий камержуулалт суурилуулсан нь хотхоны оршин суугчдад бүхэлдээ аюулгүй амьдрах баталгааг хангаж өгчээ. Түүнчлэн бид бүгдийн хамгийн чухал асуудал болох орчин тойрондоо цэвэр цэмцгэр амьдрахад ач холбогдол өгч нэгдсэн сууц өмчлөлийн холбоог байгуулж, хөршийн холбоог чухалчилсныг мэргэжилтнүүд нэмж дурдаж байлаа.

Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 7)

Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 8)
Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 9)

“Жаргалант Хүннү Вилла” хотхон нь итали архитектур, инженерийн шийдлээр бүтээгдсэн бөгөөд айл өрх бүр өөрийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгджээ. Хотхоны онцлох шийдлүүдийн нэг нь тусгайлан барьсан дэд станц бөгөөд тогтвортой, найдвартай инженерийн хангамжийг бүрдүүлсэн байна. Мөн айл бүр хоорондоо хувийн орон зайтай, байгаль руу харсан нээлттэй үзэгдэх орчинтойгоороо давуу талтай.

Байшин бүр Финландын Winter Garden брэндийн вакум цонхоор тоноглогдсон бөгөөд эрчим хүчний хэрэглээг 20 хүртэл хувиар хэмнэх боломжтой. Үүнээс гадна Хонконгийн Greenwills брэндийн эко модон шал, Япон амьсгалдаг ханын обой, акустик хавтан зэрэг чанартай материалуудыг ашигласан нь оршин суугч бүрт эрүүл, тав тухтай орчныг бүрдүүлжээ.

Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 10)
Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 11)

Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 15)
Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 16)

Манай орон өөрөө байгалийн эрс тэрс уур амьсгалтай бүс нутгийн тоонд багтдаг. Иймдээ ч хүйтний улиралд тааруулсан 100% бүрэн цутгамал хийц, 20 см чулуун хөвөн дулаалга, цахилгаан шалны халаалт болон радиатор хосолсон системийг шийдсэн нь өвлийн улиралд дулаан алдагдлыг бууруулж, тав тухтай амьдрах нөхцөлийг бүрэн хангасан бүтээн байгуулалт болжээ.

Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 17)
Мөрөөдлийн хаус: Жаргалант Хүннү Вилла (фото 18)

Хот болон байгальтай ойр амьдрах хүсэлтэй хэн бүгдэд зориулсан Жаргалант Хүннү Виллатай доорх холбоосоор холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.


Жаргалант Хүннү Вилла 

Хаяг: ХУД наймдугаар хороо, Жаргалант Хүннү Вилла

Facebook: Жаргалант Хүннү Вилла

Instagram: jargalant_khunnu_villa

Утас: 70001888, 99903608

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх