Хайх

Chanel брэндийн хавар-зун 2020 загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид

Chanel брэндийн хавар-зун 2020 загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид

BLACK PINK хамтлагийн Jennie, Cardi B ба бусад

Text: Buro.Mongolia


Өчигдөр Парис хотын Гран-Пале ордонд Chanel брэнд хавар-зун 2020 загварын шоугаа зохион байгууллаа. Загвар зохион бүтээгч Виржини Виарын удирдлага дор Chanel брэнд Nouvelle Vague буюу "Францын шинэ давлагаа" гэх кино урлагийн нэгэн урсгалаас сэдэвлэсэн даруухан цуглуулгыг танилцуулжээ. Энэ удаагийн шоу олны анхаарлыг хамгийн их татсан загварын шоугаар тодроод байгаа юм. Учир нь шоуны төгсгөл хэсэгт үзэгчид дундаас нэгэн эмэгтэй тайз руу гарч ирэн загвар өмсөгчид дунд орж алхан бяцхан үймээн үүсгэсэн ба модель Жижи Хадид түүний үйлдлийг зогсоосон юм.

 

 

Виржини Виарын анхны ready-to-wear цуглуулгыг харахаар эхний эгнээг загварын салбарын нөлөө бүхий эрхмүүд, олон улсын алдартнууд эзэлсэн байлаа. Тэдний дундаас Chanel брэндийн төлөөлөгчөөр сонгогдсон BLACK PINK хамтлагийн Jennie, Японы жүжигчин Нана Комацу болон Анна Винтур, дуучин Angèle, Cardi B зэрэг алдартнууд олны анхаарлыг илүү татаж байлаа.

 

Chanel брэндийн хавар-зун 2020 загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид (фото 1)

Chanel брэндийн хавар-зун 2020 загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид (фото 2)

Chanel брэндийн хавар-зун 2020 загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид (фото 3)

Chanel брэндийн хавар-зун 2020 загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид (фото 4)

Chanel брэндийн хавар-зун 2020 загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид (фото 5)

Chanel брэндийн хавар-зун 2020 загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид (фото 6)

Chanel брэндийн хавар-зун 2020 загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид (фото 7)

Chanel брэндийн хавар-зун 2020 загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид (фото 8)

Chanel брэндийн хавар-зун 2020 загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид (фото 9)

Chanel брэндийн хавар-зун 2020 загварын шоунд хүрэлцэн ирсэн зочид (фото 10)

 

цааш үзэх