Хайх

Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа

Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа

Тэрээр ENC Brands-ийн төлөөлдөг Natuzzi, Kano брэндүүдтэй хамтран ажилладаг

Text: Buro.Retelling



Тансаг тавилгын зах зээлд тэргүүлэгч ENC Brands компанийн салбар болох оффис тавилгын Кano брэнд үйл ажиллагаагаа өргөжин тэлж, шинэ дэлгүүрийнхээ нээлтэд зориулан архитектур, интерьер болон үйлдвэрлэлийн дизайны салбарт мэдлэг, чадвараараа шигшигдэн нэрээ цуурайтуулж чадсан италийн архитектор, дизайнер, Kano брэндийн бүтээлч захирал Клаудио Беллиниг урьж “Design Day” нэртэй арга хэмжээг амжилттай зохион байгууллаа. 

Тус арга хэмжээнд Клаудио Беллини Монголын архитекторууд, интерьер дизайнерууд, ШУТИС-ийн эрдэмтэн багш нар, дизайн сонирхогчид гээд нийт 300 гаруй хүнд зориулж амьдралын хэв маяг, интерьер дизайн болон бүтээгдэхүүний дизайн сэдвээр лекц орж хэлэлцүүлэг хийсэн юм. Мөн Кano брэндийн шинэ дэлгүүрийн нээлтийн үйл ажиллагааны хүрээнд зочид тусгай VIP зөвлөгөө авсан байна.

Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 1)

Клаудио Беллини - Европын шилдгүүдийн нэг

Клаудио Беллини нь Итали дахь Мicrosoft компанийн төв оффис болон Египетийн түүхийн музейн архитектур дизайныг гаргаж, Samsung, Interstuhl зэрэг олон улсын томоохон байгууллагуудтай хамтран ажилладаг. Тэрээр Kano брэндийн бүтээлч захирлын албыг 2014 оноос хойш хашиж байгаа юм.

Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 2)

Тэрээр 1996 онд Милан хотод өөрийн дизайны студийг нээсэн бөгөөд энэ нь түүний алдар нэр, карьерын эхлэл болжээ. Одоо түүний студи нь интерьер дизайн, график дизайн, архитектур дизайн чиглэлээр бүтээл гаргаж, олон улсад зөвлөгөө өгдөг Европын хамгийн бүтээлч 10 студийн нэгээр тодроод буй. Түүний амжилтыг жил дараалан хүртсэн RED DOT, IF зэрэг олон улсын нэр хүндтэй шагналуудаас нь харж болно.

Түүнчлэн Клаудио Беллини өөрийн мэдлэг, туршлагаасаа залуу үетэйгээ хуваалцах ихээхэн сонирхолтой тул олон улсын хурал зөвлөгөөнүүдэд илтгэгчээр тогтмол оролцдог төдийгүй Европтоо топ 40 дүгээр байранд эрэмбэлэгддэг Женоагийн их сургуулийн профессороор ажилладаг билээ.

Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 3)
Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 4)
Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 5)
Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 6)
Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 7)
Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 8)
Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 9)

Kano brand

Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 10)
Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 11)
Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 12)
Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 13)

ENC Brands Mongolia

Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 14)
Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 15)
Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 16)
Дэлхийн нэрт архитектор, дизайнер Клаудио Беллини Монголд ирж 30 жилийн туршлагаасаа хуваалцлаа (фото 17)

Kano brand

Хаяг: Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Мишээл тавилгын их дэлгүүр, E26 тасаг 1-р давхар

Утас: 7000-0400, 9020-6508

Facebook: Kano Group Mongolia

ENC Brands Mongolia

Хаяг: Монгол, Улаанбаатар, Хан-Уул дүүрэг, 2-р хороо, Поларис их дэлгүүр 4-р давхарт

Утас: 7000-0400, 7000-0498

Вэбсайт: encbrands.com

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх