Хайх

Hyde Park-ыг байлдан дагуулсан нь: Тайлор Свифт тайзан дээр найз бүсгүйчүүдээ гаргажээ

Hyde Park-ыг байлдан дагуулсан нь: Тайлор Свифт тайзан дээр найз бүсгүйчүүдээ гаргажээ

The 1989 аялан тоглолтынхоо хүрээнд

Text: Buro.Mongolia


Зураг: Buro 24/7 Russia

Лондонгийн Hyde Park-т дуучин Тайлор Свифтийг хүлээн авч, мөн түүний найз бүсгүйчүүд тайзан дээр хамт гарчээ

Тэдгээр найзуудыг нь бараг бүх хүн мэднэ. Кендалл Женнер, Серена Виллиамс, Карли Клосс, Жижи Хадид болон Марта Хант нар тэнд байжээ. Тэгэхээр Америкийн дуучин бүсгүй, алдарт хүмүүсийг Bad Blood клипэндээ тоглуулсан  шигээ амьд тоглолтондоо тайзан дээр оролцуулж чадсаныг бид харлаа. Алдарт бүсгүйчүүд Тайлорын Hot 100 жагсаалтын зургадугаар байранд бичигдсэн Style гэх дуун дээр нь гарч иржээ. Дуучин бүсгүйн энэхүү концерт нь The 1989 аялан тоглолтынх нь нэг хэсэг ба цаашид Ирланд, Канадаар тойрон АНУ-д өндөрлөх юм байна.

Hyde Park дахь уг тоглолтын зохион байгуулагчид тусгай тавцан дээгүүр гол дүрийн бүсгүйчүүдийг нэг нэгээр нь гарган алхуулж, Британийн далбааг хамгийн урд нь ёслол төгөлдөр мандуулжээ.

Hyde Park-ыг байлдан дагуулсан нь: Тайлор Свифт тайзан дээр найз бүсгүйчүүдээ гаргажээ (фото 1)Hyde Park-ыг байлдан дагуулсан нь: Тайлор Свифт тайзан дээр найз бүсгүйчүүдээ гаргажээ (фото 2)


цааш үзэх