
Porsche Улаанбаатар төв байгуулагдсаны 10 жилийн ой болж өнгөрлөө
Анхны бүрэн цахилгаан SUV болох шинэ Macan загвараа танилцуулжээ
Анх 2015 онд үүдээ хаалгаа нээснээс хойш Porsche Улаанбаатар төв нь сүүлийн 10 жилийн хугацаанд тансаг зэрэглэлийн болон спорт автомашины салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ. Тэгвэл зургаадугаар сарын 7-ны өдөр Porsche Улаанбаатар төвийн 10 жилийн ойн баяр амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Энэхүү үдэш Porsche-ийн үнэнч хэрэглэгчид, нөлөөлөгчид болон бизнесийн манлайлагчид хүрэлцэн ирж тус брэндийн ойн баярыг хамтдаа тэмдэглэжээ. Арга хэмжээний үеэр онцгой үзүүлбэрүүд, брэндийн түүхэн өгүүлэмжүүд болон Porsche брэндийн анхны бүрэн цахилгаан SUV болох шинэ Macan загварыг олон нийтэд танилцуулсан байна.



















“Бид энэхүү чухал ойг тэмдэглэж, шинэ бүрэн цахилгаан Macan загварыг Монголын зах зээлд албан ёсоор танилцуулж байгаадаа туйлын их баяртай байна. Энэхүү шинэ загвар нь спорт, технологи болон Porsche-ийн дизайны үнэт зүйлсийг нэгтгэн дээд зэрэглэлийн SUV-ийн шинэ стандарт болно” хэмээн Старчейз Автомотив Кимитд ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал Грэйм Кинг онцолжээ. Харин Porsche Ази Номхон далайн бүсийн гүйцэтгэх захирал Ханнес Руофф “Сүүлийн 10 жилийн турш Монгол улс дахь Porsche, Старчейз Автомотив Лимитд ХХК-ийн төлөөлөл болж хэрэглэгчид болон брэндийн шүтэн бишрэгчдэд гайхалтай туршлагуудыг хүргэж ирсэн. Porsche Ази Номхон далайн бүсийн зүгээс Монгол дахь хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын хамтын ажиллагаандаа улам бүр итгэлтэй байна” хэмээн өгүүлсэн байна.
Анхны бүрэн цахилгаан SUV болох шинэ Macan загварын давуу тал болон хүчин чадал




Шинэ стандарт тогтоогч: Цоо шинэ цахилгаан Macan
Macan загварын хоёр дахь үеийг Porsche брэнд 2024 оны нэгдүгээр сард бүрэн цахилгаан хэлбэрээр танилцуулсан. Энэхүү загвар нь хурд хүч, урт зай туулах чадвар болон өдөр тутмын хэрэглээнд тохирсон практик байдлаараа онцгойрч чаджээ. Porsche Ази Номхон далайн бүсийн захирал Рэмми ЭнЖи энэ талаар "Цоо шинэ цахилгаан Macan нь сегмент дотроо хамгийн спортлог загвар байх зорилготой” хэмээн онцолсон байна.
Porsche нь шинэ үеийн тогтмол цахилгаан соронзон төрлийн цахилгаан моторуудыг урд ба хойд тэнхлэг дээр ашигласнаар өндөр үр ашиг, тогтвортой эрчим хүч дамжуулалтыг хослуулж чаджээ. Жишээлбэл зөвхөн тоон үзүүлэлтүүдийг харахад E-Performance-ийн дээд түвшнийг илэрхийлж чадна. Launch Control-той хосолсон үед Macan Turbo хувилбар нь 470 кВт (639 морины хүч)-ийг гаргаж, 1,130 н/м мушгих хүчтэй болж, 0-100 км/ц хурдыг ердөө 3.3 секундэд авах чадвартай аж. Түүнчлэн хамгийн дээд хурд нь 260 км/ц хүрдэг онцлогтой.


Шинэ Premium Platform Electric ба 800 вольтын бүтэц
Шинэ Macan нь Porsche-ийн анх удаа хэрэглэж буй 800 вольтын бүтэцтэй Premium Platform Electric (PPE)-д суурилсан бөгөөд 100 кВт.ц багтаамж бүхий литийн-ион HV батарейтай. Үүнээс 95 кВт.ц-ийг үр дүнтэй ашиглах боломжтой гэнэ. Харин DC буюу хурдан цэнэглэлтийн гаралт нь 270 кВт хүртэл хүрдэг бөгөөд тохирсон хурдан цэнэглэгчээр 10-80% хүртэл ердөө 21 минут орчимд цэнэглэгддэг. Стандарт AC цэнэглэлтийн хурд нь 11 кВт хүртэл хүрэх боломжтой аж.
Мөн жолоодлого хийх явцад цахилгаан моторуудаар дамжуулан 240 кВт хүртэл эрчим хүчийг дахин хуримтлуулдаг. Тухайлбал Integrated Power Box буюу IPB нь AC цэнэглэгч, өндөр хүчдэлийн халаагч болон DC/DC хувиргагчийг нэгтгэсэн тул жин ба орон зайг хэмнэнэ. Түүнчлэн энэхүү Macan хувилбар нь WLTP үзүүлэлтээр 641 км хүртэл зам туулах чадвартай юм.

Спортлог харьцаа ба купе маягийн шугамтай загвар
Шинэ Macan нь хурц тод харьцаа, Porsche-ийн дизайны ДНХ-г илтгэсэн эрч хүчтэй үзэмжтэй буюу үндсэн хэв шинжээ хадгалсны зэрэгцээ цахилгаан автомашины онцлогт бүрэн нийцүүлэн хөгжүүлжээ. Тодруулбал энэхүү загвар нь 4,784 мм урт, 1,938 мм өргөн, 1,622 мм өндөртэй. Мөн 22 инч хүртэлх хэмжээтэй, урд хойноо өөр хэмжээтэй дугуйтай. Тэнхлэг хоорондын зай нь 2,893 мм буюу өмнөх загвараасаа 86 мм-ээр урт болсон бөгөөд урд, хойд хэсгийн богино урттай хослуулснаар спортлог тэнцвэрийг бий болгожээ.
Гэрэлтүүлгийн хувьд хоёр хэсэгт хуваагдсан бөгөөд дээд талын нарийн гэрэл нь спойлерийн хэсэгт байрлаж, автомашины өргөн харагдцыг онцолдог бол гол гэрлийн модуль нь илүү доод талд, нэмэлтээр тоноглолоор суурилах матриц LED технологитой. Түүнчлэн Porsche-ийн уламжлалт flyline хэлбэр нь арын налуу цонхтой хосолж, хажуугийн онцгой side blade хэлбэртэй хамт элегант спорт төрхийг бүрдүүлдэг. Арын хэсэгт Porsche лого нь гурван хэмжээст гэрлийн зурвасын голд байрладаг байна.

Агаарын идэвхтэй ба идэвхгүй аэродинамик элементүүд
Porsche-ийн дизайны ДНХ нь агаарын урсгалын оновчтой шийдлүүдтэй хосолж, шинэ Macan нь зах зээл дээрх хамгийн аэродинамик SUV загваруудын нэг болж чаджээ. Тус загварын drag коэффициент нь ердөө 0.25 бөгөөд энэ нь зай туулах чадвар болон цахилгаан хэрэглээнд маш эергээр нөлөөлдөг гэнэ.
Porsche Active Aerodynamics буюу PAA системд дараах бүрэлдэхүүнүүд багтана:
• Адаптив арын спойлер.
• Урд талын агаар оруулах хэсгийн идэвхтэй хавхалга.
• Доод хэсгийн уян хатан бүрхүүлүүд.
• Гэрлийн доод хэсгийн агаарын урсгалын сувгууд.
• Арын хэсгийн хөндлөн ирмэгүүд ба диффузер.

Хоёр ачааны хэсэг ба илүү том дотоод орон зай
Цоо шинэ Macan загвар нь спортлог гүйцэтгэлтэй, өдөр тутмын практик хэрэглээнд бүрэн тохирох SUV загвар юм. Цахилгаан загвар болсноор дотоод орон зай болон ачаа тээшний багтаамж нь ийнхүү нэмэгджээ.
• Арын суудлын арын хэсэгт 540 литр хүртэлх багтаамжтай.
• Хамрын урд ачааны хэсэг нь 84 литр багтаамжтай.
• Арын суудлыг нугалж буулгахад нийт багтаамж 1,348 литрт хүрнэ.
• Туулах чадамжийг дэмжих хамгийн их чирэх хүчин чадал нь 2,000 кг.

Жолоочийн туршлага: Өндөр тооцоолол, холболт
Macan загвар нь гурван дэлгэц бүхий хамгийн сүүлийн үеийн хэрэглэгчийн интерфейсээр тоноглогджээ. Зорчигч нь өөрийн дэлгэц дээр мэдээлэл үзэх, тохиргоо хийх эсвэл видео контент үзэх боломжтой. Түүнчлэн head-up display нь нэмэлт бодит байдал буюу AR технологитой болсноор GPS-ийн сумууд бодит орчинд ууссан мэт харагдана.
• 12.6 инчийн налуу хүрээтэй хурдны самбар.
• 10.9 инчийн төв дэлгэц.
• 10.9 инчийн зорчигчийн нэмэлт дэлгэц.
Арын тэнхлэгийн жолоодлого ба хоёр хавхалгатай амортизатор
Porsche хэрэглэгчдэд жолоодлогыг бүрэн мэдрүүлэхээр зохион бүтээгдсэн. Шинэ Macan нь спортлог жолоодлогын байрлал, нарийн мэдрэмжтэй жолооны хүрд, онцгой тэнцвэртэй хариу үйлдлээрээ спорт машины жинхэнэ мэдрэмжийг өгдөг.
• Macan 4, 4S, Turbo загварууд бүгд AWD системтэй.
• ePTM систем нь уламжлалт AWD-ээс 5 дахин хурдан ажиллаж, 10 мс дотор хариу үйлдэл үзүүлдэг.
• Torque vectoring plus систем нь хойд тэнхлэг дээрх цахилгаан дифференциал түгжээтэй.
• Агаарын түдгэлзүүлэлтэй загваруудад PASM систем суурилуулсан.
• Шинэ PASM нь хоёр хавхалгатай технологитой болж, жолоодлогын горимуудын ялгааг илүү мэдрүүлдэг.
Монголд шинэ Macan загварын эхлэх үнэ 380,000,000₮ байх бөгөөд тэд хоёр жилийн баталгаа болон засвар үйлчилгээний багцтай хамт хэрэглэгчдэд санал болгож байна.
Түүнчлэн ХасБанк нь Старчейз Автомотив ХХК-тай үүсгэн байгуулагдсан мөчөөс хойш 10 жилийн турш банкны бүх төрлийн үйлчилгээ тэр дундаа автомашины санхүүгийн түрээсийн үйлчилгээгээр хамтран ажиллаж байгаа юм. ХасБанкны Премиум салбар нь харилцагч нарын хувийн орон зайг эрхэмлэн, үнэт цагийг хэмнэх цогц үйлчилгээг нэгэн мөчид хүргэх зорилготой ба тусгай гишүүнчлэлтэйгээр өндөр нууцлал бүхий орчинд банкны болон бусад шинэлэг үйлчилгээ танд үзүүлэх юм.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.xacpremium.mn.
Porsche Centre Ulaanbaatar
Хаяг: Хан-Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын гудамж
Утас: 75113911
Facebook: Porsche Centre Ulaanbaatar
Instagram: @porsche_ulaanbaatar
Вэбсайт: www.porsche.com
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт