Хайх

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ?

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ?

Horizon Club Lounge захиалга аван нийтэд үйлчилж эхлэх гэж байна

Text: Buro.Mongolia


Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын Horizon Club Lounge нь тун удахгүй олон нийтэд нээлттэй болох бөгөөд үүнийг тохиолдуулан зочид буудлын зүгээс цөөн тооны зочидтой оройн зоогийн арга хэмжээг саяхан зохион байгууллаа. Арга хэмжээнд BURO.-гийн редакцаас гадна загвар өмсөгч Нора Дагва, Б. Цэрэндолгор, С.Төгс болон бусад олны танил бүсгүйчүүд уригдан ирж оройн зоог барин, найрсаг уур амьсгалаар цэнэглэгдсэн нэгэн таатай үдшийг хамтдаа өнгөрүүлсэн юм.

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 1)

Биднийг Шангри-Ла Улаанбаатар зочид буудлын 21-р давхарт байрлах Horizon Club Lounge-ын хаалгаар нэвтэрмэгц зөөлөн гэрэлтүүлэгтэй цэлгэр, саруулхан танхим угтан авсан бөгөөд дүрэмт хувцсаар ижилсэж, эелдгээр инээмсэглэсэн ажилтнууд зоогийн ширээнд урьсан юм. Зочин бүрийн нэрийг бичсэн, энэ үдэшт тусгайлан боловсруулсан оройн зоогийн цэстэй ширээнд тухлан оргилуун дарс шимэн, их хотын завгүй амьдралын хэв маягийг 21 давхраас ажиглан суух зуур амтат зоогууд бэлэн болсон байлаа. Энэ үдэш хүрэлцэн ирсэн зочид Шангри-Ла зочид буудлын бүх ресторануудыг хариуцдаг ерөнхий тогооч Маркус Нгийн тусгайлан бэлтгэсэн оройн зоогийг туршиж, хоол бүртэй төгс зохицож, амтыг нь улам бүр тодотгож өгөх хоёр төрлийн дарс шимэн нэгэн үдшийг тав тухтай орчинд халуун дотно яриа өрнүүлж, амтлах мэдрэхүйгээ гайхшруулж өнгөрөөлөө.

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 2)

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 3)

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 4)

Зочид оройн зоогийг чихэрлэг "хойсин" сүмс, лемонграссын песто кремтэй яргай загасыг цагаан дарсны хамтаар мөн самар ба утсан гахайн махтай зөөлөн амттай хулууны зутан шөлөөр эхлүүлсэн бол үндсэн хоолонд аспарагус ба лийрийн сүмстэй органик үхрийн махан стейкийг улаан дарсны хамтаар зооглосон юм. Харин амттаны хувьд хушга, cream puff ба халуун шоколадны сүмстэй брауни нь онцгой үдшийн төгсгөлийг улам бүр төгс болгож байлаа.

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 5)

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 6)

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 7)

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 8)

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 9)

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 10)

Horizon Club Lounge нь долоо хоног бүр хоолны цэсээ шинэчилдэг бөгөөд мягмар гарагаас бямба гараг хүртэл ажиллана. Тав тухтай орчин, олон төрлийн амтат зоог, дээд зэрэглэлийн үйлчилгээ мэдрэхийг хүссэн хүн бүрт энэхүү лаунж нь төгс орон зай болно гэдэгт итгэлтэй байна. Хэрэв та Horizon Club Lounge-аар үйлчлүүлэхийг хүсвэл арваннэгдүгээр сарын 20-ноос эхлэн 24 цагийн өмнө утсаар холбогдон захиалга өгөх хэрэгтэй гэдгийг зочид буудлын ажилтнууд бидэнд тусгайлан онцолсон юм.

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 11)

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 12)

Шангри-Ла зочид буудлын Horizon Club Lounge-д зохиогдсон оройн зоог хэрхэн болж өнгөрсөн бэ? (фото 13)

Шангри-Ла Зочид Буудал

Хаяг: СБД, 1-р хороо, Олимпийн гудамж 19
Утас: 77029999
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.

цааш үзэх