Хайх

Эрдэмтэд: Халуун ваннд орох нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг

Эрдэмтэд: Халуун ваннд орох нь сэтгэл зүйд эерэгээр нөлөөлдөг

Дасгал хөдөлгөөн хийснээс илүү үр дүнтэй

Text: Бюро 24/7


Зураг:

Германы Фрайбургийн их сургуулиас явуулсан нэгэн судалгаагаар халуун устай ваннд тогтмол орох нь стрессээс сэргийлж, сэтгэл санаанд эерэг нөлөө үзүүлдэг болох нь батлагдлаа.

Энэхүү судалгаанд ижил стрессийн түвшинтэй 45 хүнийг хамруулж хоёр хэсэгт хуваан эхний бүлэг хүмүүст долоо хоногт хоёр удаа халуун ваннд орохыг, харин нөгөө бүлэгт тогтмол дасгал хөдөлгөөн хийхийг санал болгожээ. Хоёр сарын дараа судалгаанд хамрагдагсдын стрессийн түвшинг шалгахад эхний бүлэг буюу долоо хоног тутам халуун ваннд орсон хүмүүсийн стрессийн түвшин зургаан оноогоор буурсан бол, дасгал хөдөлгөөн хийсэн бүлэг хүмүүсийнх гурван оноогоор буурсан байжээ.

Халуун ваннд орох нь хүний бие махбодь, эд эрхтэнг удирддаг "Circadian Rhythm" буюу биологийн нэг хоногийн хэмнэлийг хэвийн байлгахад нөлөөлдөг болохыг судалгааны удирдагчид онцолсон юм. Тодруулбал биологийн хэмнэл нь дааврын ялгарал, идэх дуршил, биеийн температур гэх зэрэг биеийн чухал хэсгүүдэд нөлөөлдөг ба энэхүү хэмнэл алдагдахад сэтгэл гутрал, стресс, нойргүйдэл, таргалалт, чихрийн шижин зэрэг өвчин үүсэх шалтгаан болдог байна. Иймд гэрийн нөхцөлд, хялбараар хэрэгжүүлэх боломжтой халуун ваннд орох эмчилгээний аргыг амьдралдаа хэвшил болгохыг судлаачид уриаллаа.

 

Сэтгэгдэл бичих

цааш үзэх