Хайх

Ягаан чимээ гэж юу вэ, яагаад анхаарал хандуулах хэрэгтэй вэ?

Ягаан чимээ гэж юу вэ, яагаад анхаарал хандуулах хэрэгтэй вэ?

Нойрны шинэ туслах

Text: Buro.Mongolia


Бид аль болох хурдан унтаж, бат бөх нойр авч, оюун санаагаа сэргэг байлгахыг хүсдэг. Тэгвэл энэ бүхнийг хэрэгжүүлэхэд туслах нэг зүйлийг бид оллоо. Энэ бол ягаан чимээ юм. Тэгвэл ягаан чимээ гэж юу болох яагаад анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг танилцуулж байна.

Ягаан чимээ гэж юу вэ?

Ягаан чимээ гэдэг нь дууны давтамж нэмэгдэх тусам эрч нь буурдаг долгионы холимог юм. Хүүхэд эхийн хэвлийд байхдаа мэдэрдэг ээжийн зүрхний цохилт, амьсгалах чимээг ягаан чимээ гэж үздэг ба хүүхдэд тайвшруулах нөлөөг үзүүлдэг байна. Түүнчлэн борооны чимээ, навчис шажигнах чимээ нь ягаан чимээнд тооцогддог билээ.

Бусад төрлийн чимээнээс юугаар ялгаатай вэ?

Дууны давтамжаас шалтгаалан дуу чимээг цагаан, ягаан, хар, бор гэх зэрэг өнгөөр ангилдаг билээ. Тухайлбал цагаан чимээ нь гаднаас ирж буй дуу авиаг өөртөө шингээн, нойргүйдлийг эмчлэхэд ашигладаг бол бор чимээ гэдэг нь бага давтамжтай өндөр эрчтэй чимээг хэлдэг байна.

Ягаан чимээний ашиг тус

Ягаан өнгийн дуу чимээ нь хэд хэдэн ашиг тустай. Тухайлбал гүн нойртой холбоотой тархины үйл ажиллагааг сайжруулдаг учир хурдан нойрсоход тусалдаг. Мөн 2012 оны нэгэн судалгаанд ягаан чимээ сонссон үед хүний тархины долгион багасч бат бөх нойрсоход эерэгээр нөлөөлдөг болохыг баталжээ. Түүнчлэн ягаан өнгийн дуу чимээ нь ой санамж, төвлөрлийг сайжруулж, тайвшруулж, сэтгэлийн түгшүүрээс ангижруулдаг тул бясалгал хийхдээ сонсоход маш тохиромжтой.

Ягаан чимээг хаанаас сонсох вэ?

Ягаан чимээг Youtube тавцан болон төрөл бүрийн чимээг агуулсан аппаас сонсох боломжтой. Тухайлбал NoiseZ, WhiteNoise зэрэг аппуудыг туршаад үзээрэй.

цааш үзэх