Хайх

Нью-Йорк хотод Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн томоохон их дэлгүүр нээгдэнэ

Нью-Йорк хотод Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн томоохон их дэлгүүр нээгдэнэ

Text: Бюро 24/7


Warner Bros. Pictures компани Нью-Йорк хотноо Харри Поттер кино цувралаас сэдэвлэсэн их дэлгүүр нээх болсон тухайгаа зарлалаа. Нью-Йоркийн Тавдугаар Өргөн Чөлөөнд байрлах алдарт Флэтайрон цамхагт нээгдэх гурван давхар, 1800 м.кв бүхий уг их дэлгүүрээс Хогвартсын өмсгөл, шидэт саваа, Bertie Bott's-ийн олон төрлийн амттай үрэл гээд шидтэний ертөнцтэй холбоотой бүхий л зүйлсийг авах боломжтой ажээ. Түүнчлэн сэдэвчилсэн кафе, ресторан нээгдэх болно гэдгийг The Wall Street Journal сэтгүүлд дурдсан байна.

"Энэхүү дэлгүүр нь Харри Поттерын ертөнцөөс сэдэвлэсэн хамгийн том дэлгүүр төдийгүй шүтэн бишрэгчдийн зайлшгүй ирж үзэх ёстой газрын нэг байх болно" хэмээн Warner Bros. Pictures компанийн аялал, худалдаа үйлчилгээ хариуцсан захирал Сара Рутс ярьсан юм. Одоогийн байдлаар их дэлгүүрийн нээгдэх өдрийн тов зарлагдаагүй байгаа ч тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэдгийг Warner Bros. Pictures компани онцоллоо.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх